Дмитрий Медведев: Украины талын сөрөх довтолгоо амжилттай болвол цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр замгүй
2023, 7 сарын 31. 4:460

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев “Хэрэв Украины сөрөх довтолгоо амжилттай болвол Орос цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй болно” хэмээн анхааруулсан байна.

Хонконгийн South China Morning Post сонины орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, Медведев мөн өдөр Телеграм платформоор дамжуулан “Хэрэв НАТО-гийн дэмжлэгтэй сөрөх довтолгоо амжилттай болж, манай газар нутгийн зарим хэсэгт халдсан тохиолдолд ерөнхийлөгч Путины тушаалаар бид цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр замгүй. Бидэнд өөр сонголт байхгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Улаан арми (Украин) Оросын дайчдын амжилтын төлөө залбирах ёстой. Тэд дэлхийд цөмийн гал авалзахаас сэргийлж, ихэд хичээж байна” хэмээн тэрээр онцлов.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш Медведев барууны орнууд болон Украины эсрэг маш хатуу үгсийг “чулуудсаар” ирсэн билээ.

Тухайлбал “Хэрэв Крымийн хойгийг эзлэн түрэмгийлвэл бүх дэлхийн төгсгөл буюу “Мөхлийн өдөр (цөмийн дайн)" ирэх болно” гэх зэргээр дайн дэгдэхээс өмнө бодохоос ч эмээдэг байсан цөмийн аюул заналхийллийн талаар ярихаасаа огтхон ч эмээгээгүй юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35