БНХАУ: Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг галли, германийн экспортод хяналт тавьж эхэлжээ
2023, 8 сарын 2. 5:060

Хятадын засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэхэд хэрэглэгддэг газрын ховор элемент болох галли, германийн экспортод хяналт тавьхаар болжээ.

БНХАУ-ын Худалдааны яам болон Гаалийн ерөнхий газар өнөөдрөөс эхлэн галли, германийн экспортод хяналт тавьж эхэлсэн бөгөөд экспортлохын тулд Худалдааны яамаар дамжуулан Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай болж буй аж.

Хятадын Худалдааны яамны зүгээс наймдугаар сарын 1-нээс эхлэн галли, германийг зөвшөөрөлгүйгээр экспортлохыг хориглох болсноо өнгөрсөн сарын 3-ны өдөр анх зарласан билээ.

Түүнчлэн тус улсын засгийн газар ирэх сарын 1-нээс нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй холбоотой тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарлах шийдвэрийг мөн гаргасан байна.

Тодруулбал Хятадын Цэргийн төв зөвлөл болон бусад өндөр түвшний байгууллагууд 9-р сарын 1-нээс эхлэн тодорхой ангиллын нисгэгчгүй нисэх төхөөрөмж, түүний хөдөлгүүр, хэт улаан туяаны дүрсний төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг зөвшөөрөлгүйгээр экспортлохгүй болохоо мэдэгдэв.

АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал улам гаарч буй энэ үед дээрх шийдвэрүүдийг гаргах болсон нь АНУ болон түүний холбоотнуудын тус улсыг чиглэсэн экспортын хязгаарлалт болон хориг арга хэмжээний хариуг барьж буй хэрэг гэдэг нь тодорхой.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00