АНУ-ын газрын тосны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023, 12 сарын 7. 11:420

АНУ-ын газрын тосны олборлолт сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд түүхэн дээд хэмжээнд хүрч буйн зэрэгцээ олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа талаар Axios болон New York Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлсэн байна.

АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл цар тахлын үеэр огцом буурч байсан бол ердөө гуравхан жилийн дараа буюу өдгөө тус улсын эрчим хүчний компаниуд өдөрт 13.2 сая баррель газрын тос олборлож байгаа нь ОХУ болон Саудын Арабынхаас даваад байгаа юм. Тодруулбал өнгөрсөн оны эхний хагасаас газрын тосны олборлолтоо өдөрт 800 орчим мянган баррелиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх онд одоогийнхоос 500 мянган баррелиар нэмж олборлоно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Улмаар үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр шатахууны үнэ 2022 оны зунаас хойш галлон тутамд бараг 2 ам.доллароор буурч, 2021 оны түвшинд буцаж ирээд байгаа юм. Америкийн Автомашины Холбооны мэдээлснээр энэ арванхоёрдугаар сарын байдлаар АНУ-д нэг галлон энгийн шатахууны дундаж үнэ 3.24 ам.долларт хүрсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд таван хувиар буурсан үзүүлэлт юм.

Газрын тосны үйлдвэрлэл ийнхүү нэмэгдэж буй явдал нь Орос, Венесуэл, Иран зэрэг газрын тос экспортлогч орнуудтай худалдааны хэлэлцээр хийхэд Жо Байдены засаг захиргаанд ихээхэн давуу тал олгож буйгаас Саудын Араб зэрэг найрсаг харилцаатай орнуудаас хямд үнээр газрын тос импортлох боломжийг бүрдүүлж өгч байгаа билээ.

Нөгөөтэйгүүр АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэж байгаа нь бас нэгэн санаа зовоосон асуудлыг дагуулж буйг дурдахгүй байхын аргагүй. Тодруулбал дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд чулуужсан түлшний хэрэглээг багасгахыг хичээж байгаа энэ үед газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч байгаа нь чулуужсан түлшний эрэлтийг дахин нэмэгдүүлэх вий гэх болгоомжлолыг дагуулж буй юм.

Дэлхийн дулаарлыг саармагжуулахад шаардагдах хэмжээнд хүртэл чулуужсан түлшний хэрэглээг багасгаж чадахгүй байгааг эрдэмтэд сануулсаар байгаа билээ. Нью-Йоркийн Их Сургуулийн Тогтвортой байдлын хүрээлэнгийн захирал Эми Майерс Жапп хэлэхдээ "Бид эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, инфляцыг бууруулахын тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтын гол хүчин зүйл болсон газрын тосыг ашигласаар байна. Газрын тос, шатахуун зэргийг ашиглах хэрнээ нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахыг хүсч буй нь маш зөрчилдөөнтэй асуудал болоод байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа сэтгэлээ чилээж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден байгальд ээлтэй эрчим хүч, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалах хэрнээ түлшний үнийг бууруулахын тулд эрчим хүчний компаниудад газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг даалгаж байгаа нь мөн л өөр хоорондоо зөрчилдөж буй хэрэг болоод байгаа юм. Түүнчлэн ерөнхийлөгч Байден байгаль орчны идэвхтнүүдийн эсэргүүцлийг үл харгалзан Аляскад томоохон хэмжээний газрын тосны өрөмдлөгийн төсөлд зөвшөөрөл олгоод байгаа билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03