Лхагва гарагт Тайландын Төв банкнаас бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргажээ. Ингэснээр тус улсын бодлогын хүү 2.25 хувьд хүрч байгаа юм. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 9 жилд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт ажээ.
Тайландын Мөнгөний бодлогын хорооноос инфляцаа 1-3 хувьд хадгалах зорилготой ажилладаг бөгөөд тэдний тооцоолсноор төв банк энэ ондоо багтаан инфляцыг зорилтот түвшинд хүргэнэ гэсэн юм.
Тайландын Төв банкны хувьд 2022 оны наймдугаар сараас эхлэн бодлогын хүүгээ өсгөж байгаа бөгөөд үүнээс хойш нийт 7 удаагийн хурлаар тасралтгүй бодлогын хүүгээ өсгөж байгаа ажээ.
Эх сурвалж: Nikkei Asia