ОХУ-ын зүгээс тавьж буй үр тариа нийлүүлэх саналд болгоомжтой хандахыг Европын холбоо буурай орнуудад сануулжээ
2023, 8 сарын 4. 5:130

Европын холбооны гадаад харилцааны тэргүүний мэдэгдсэнээр ОХУ-ын зүгээс зарим улс оронд үр тариа нийлүүлэх санал тавьж буйд болгоомжтой хандах хэрэгтэй хэмээн анхааруулсныг Ройтерс агентлаг мэдээлэв.

Тодруулбал Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррел хөгжиж буй орнууд болон “Их 20”-ийн бүлэгт илгээсэн захидалдаа “Олон улсын хамтын нийгэмлэг олон улсын зах зээл дэх хүнсний бүтээгдэхүүний тогтворгүй нийлүүлэлт хийгээд өндөр үнэ зэргийг шийдвэрлэхэд анхаарч буй энэ үед ОХУ улс эмзэг буурай орнуудад хямд үнээр үр тариа нийлүүлэх саналыг тавьж байна” хэмээн онцолжээ.

Тэрээр үргэлжлүүлэн Оросын баримталж буй стратеги нь “Эдийн засгийн эмзэг байдал, дэлхийн хүнсний хямралыг гүнзгийрүүлэх замаар Оросоос хараат байдлыг шинээр бий болгохын тулд хүнсний бүтээгдэхүүнийг зэвсэг болгон ашиглах явдал” хэмээн цохон тэмдэглэв.

Европын холбоо нь ОХУ-д хориг арга хэмжээ авахын зэрэгцээ гуравдагч орны хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй байхыг хичээсээр ирсэн. Тийм ч учраас Европын холбоо нь ОХУ-аас гуравдагч орнууд руу гаргаж буй хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортод өдийг хүртэл хориг тавиагүй юм” хэмээн тэрбээр дурджээ.

Жозеф Боррел “Оросын тал үр тарианы хэлэлцээртээ эргэн нэгдэж, Украины хөдөө аж ахуйн дэд бүтцийг сүйтгэхгүй байхад та бүхнийг нэгдэж уриалахыг хүсч байна" хэмээн өгүүлсэн байна.

Дээд төлөөлөгч Боррел уг захидлыг Европын холбооны орнуудад хүргүүлэхдээ “Дэлхийн хүнсний хямрал, Европын холбооны хориг арга хэмжээний нөлөөллийн талаар Оросын хуурамч мэдээллийн кампанит ажлыг эсэргүүцэх зорилготой” гэж мөн тайлбарлажээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08