Вьетнамын цагаан будааны экспортын үнэ сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ
2023, 8 сарын 8. 4:480

Вьетнамын цагаан будааны экспортын үнэ сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч Энэтхэг улс экспортын хязгаарлалт тогтоосон нь үүнд шууд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Вьетнамын VNA мэдээллийн агентлагийн 7-ны өдөр мэдээлснээр, энэ оны эхний хагаст Вьетнамын цагаан будааны экспортын дундаж үнэ тонн тутамдаа 539 ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувиар өссөн үзүүлэлт аж.

5 орчим хувьтай цайруулсан будааны экспортын үнэ өмнөх долоо хоногт тонн тутамдаа 550-575 ам.доллар байсан бол өдгөө 590-600 ам.доллар болж өсөх зэргээр бүхий л төрлийн цагаан будааны үнэ нэмэгдсээр байна.

Вьетнамын цагаан будааны үнэ одоогоор сүүлийн 15 жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд Энэтхэг улс цагаан будааны экспортоо хязгаарласны улмаас цаашид ч үр тарианы үнэ өснө” хэмээн таамаглаж буйгаа VNA агентлаг онцлон тэмдэглэв.

Тодруулбал дотоодын үр тарианы зах зээлийн үнэ хэлбэлзсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн сарын 20-ны өдрөөс басматигаас бусад ангиллын цагаан будаа экспортлохыг хориглох шийдвэр гаргасан бол үүний дараахан цайруулсан будааг мөн л хориглосон байна. Басматигаас бусад ангиллын цагаан будаа болон цайруулсан будаа нь Энэтхэгийн цагаан будааны экспортын бараг тал хувийг бүрдүүлдэг юм.

Улмаар дэлхийн цагаан будааны экспортын 40 хувийг бүрдүүлдэг Энэтхэгийн экспортын хязгаарлалтын улмаас дэлхийн үр тарианы үнэ тэнгэрт хадах вий гэх болгоомжлол олон улсын түвшинд үүсээд байна.

Тайландын цайруулсан цагаан будаа ч мөн өмнөх долоо хоногт 545 ам.доллар байсан бол энэ долоо хоногт тонн нь 627-630 ам.доллар болтлоо өсч, сүүлийн 15 жилийн хугацаан дахь дээд түвшинд хүрчээ.

Тайланд, Вьетнам, Энэтхэг улсууд нь цагаан будааны экспортоор дэлхийд тэргүүлэгч гурван улс билээ.

Вьетнамын засгийн газрын хувьд цагаан будааны үйлдвэрлэл болон экспортыг байнга дэмжсээр ирсэн юм. Тус улсын ерөнхий сайд Фам Мин Тринх хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын хэрэглээ болон экспортын үр тариаг тэнцвэржүүлэхээс гадна экспортыг өргөжүүлэхэд учирч буй техникийн саад бэрхшээлийг арилгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Вьетнамын засгийн газрын зүгээс таамаглахдаа энэ онд цагаан будааны үйлдвэрлэл 43 сая тонныг давж, экспортын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 10 орчим хувиар өсөж 7.8 сая тоннд хүрнэ гэх тооцоог гаргажээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35