Цалин өндөртэй мэдээллийн технологийн салбарынхны шилжилт хөдөлгөөнөөс болж Техас дахь орон сууцны үнэ “тэнгэрт хаджээ”
2023, 10 сарын 13. 2:150

АНУ-д орон сууцны үнэ өсөхийн хэрээр дундаж давхаргынхны худалдан авах боломжтой үл хөдлөх хөрөнгийн тоо мэдэгдэхүйц буурч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, Калифорни мужаас эхлэлтэй орон сууцны үнийн өсөлт Техас зэрэг ойр орчмын бүс нутгууд руу өргөжин яваандаа АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч болзошгүй талаар онцолсон байна.

Тус мэдээнд дурдсанаар мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын шилжилт хөдөлгөөнөөс болж Калифорни мужид орон сууцны үнэ огцом өссөн ба өдгөө энэ үзэгдэл бусад бүс нутагт ч ажиглагдаж байгаа бөгөөд Техас мужид хамгийн тод харагдаж байгааг дурджээ.

Даллас хотын Холбооны нөөцийн банкны статистик мэдээгээр, 2014 онд Техас мужийн Сан Антонио хотын орон сууцны гуравны хоёр нь дундаж давхаргынхныг худалдан авахад боломжийн үнэтэй байсан ч өнгөрсөн оны сүүлээр энэ харьцаа гуравны нэгээс бага болж буурсан байна. Техас мужийн өөр нэг томоохон хот болох Далласд 2014 онд дундаж давхаргынхан үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх орон сууцны талаас илүү хувийг худалдаж авах боломжтой байсан ч өнгөрсөн оны эцсээр энэ харьцаа мөн л гуравны нэгээс бага болж буурсан байх юм.

Даллас хотын хувьд “дундаж давхаргынхны худалдан авах боломжтой орон сууц” гэдэг нь дундаж орлоготой өрх орлогынхоо 28 хувийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөд зарцуулснаар худалдан авах боломжтой орон сууц гэж тодорхойлдог аж.

Техас муж дахь дундаж давхаргынхны худалдан авах боломжтой үл хөдлөх хөрөнгийн тоо огцом буурсан шалтгаан нь бусад мужтай харьцуулахад тус Техас руу нүүж буй оршин суугчдын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай шууд холбоотой аж. Тодруулбал 2000 оноос өнгөрсөн оны эцэс хүртэл 9 сая гаруй америкчууд Техас муж руу нүүжээ.

Үүний үр дүнд Техас мужид орон сууцны үнэ ийнхүү “тэнгэрт хадаад” байгаа юм. Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн оны эхээр Техас мужид орон сууцны үнэ өмнөх жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн байна.

Үүний зэрэгцээ, Техасын үл хөдлөх хөрөнгийн салбарын албаны хүмүүсийн үзэж буйгаар орон сууцны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж буйгаас гадна сүүлийн үед мөнгөний хатуу бодлого баримталж буйн уршгаар ипотекийн зээлийн хүү өссөн нь дундаж давхаргынхныг орон сууц худалдан авахад саад болж байгаа бас нэгэн хүчин зүйл хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01