2023 онд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 7.6 хувиар өсжээ
2 сарын 13. 19:330

Ням гарагт БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос мэдэгдсэнээр 2023 онд тус улсын байгалийн хийн хэрэглээ нийт 7.6 хувиар өссөн гэжээ. Уг үзүүлэлтийг танилцуулсан тус комиссын зүгээс тайлбарласнаар энэхүү өсөлт нь тэдний ногоон хөгжлийг дэмжих явцад багагүй ахиц гарч буйг харуулж байна гэсэн юм.

Тийнхүү тайлангаас үзвэл тус улс өнгөрөгч онд нийт 394.53 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэсэн байна.

Түүнчлэн өнгөрөгч арванхоёрдугаар сард л гэхэд тус улсын байгалийн хийн хэрэглээ 37.65 тэрбум шоо метрээр хэмжигджээ. Энэ нь 2022 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад даруй 9.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ташрамд дурдахад БНХАУ-ын хувьд өнгөрөгч онд нийт 229.7 тэрбум шоо метр байгалийн хийг олборлосон бол үлдсэн хэсгийг нь бусад улс орноос экспортолжээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47