Америкийн Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн Карлос дель Торо орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэхдээ, Америкийн тэнгисийн цэргийн хүчин сүүлийн зургаан сарын хугацаанд Ойрх Дорнод дахь байлдааны хөлөг онгоц болон худалдааны хөлөг онгоцыг хамгаалахад ойролцоогоор 1 тэрбум ам.долларын цэргийн хангамж ашигласан болохыг онцолжээ.
Ноён Карлос дель Торо мөн өдөр АНУ-ын Сенатын Төсвийн хөрөнгийн хорооны индэр дээрээс үг хэлэх үеэрээ, сүүлийн зургаан сарын хугацаанд Ойрх Дорнодод цэргийн хөлөг онгоц болон худалдааны хөлөг онгоц руу 130 гаруй удаагийн шууд халдлага үйлдсэн хэмээн дурдсаныг CNN агентлаг мэдээлэв.
Тэрээр үргэлжлүүлэн Тэнгисийн цэргийн хүчний хувьд батлан хамгаалахад шаардлагатай цэргийн хангамжийн асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх нь маш чухал гэдгийг дурдаад аюулгүй байдлын нэмэлт төсвийг шаардсан байна.
Тодруулбал өнгөрөгч хугацаанд зарцуулсан 1 тэрбум ам.долларын өртөгтэй цэргийн хангамжийг нөхөж, сүүлийн зургаан сар хагасын хугацаанд хэрэгжүүлсэн батлан хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэхэд дахин 2 тэрбум гаруй ам.долларын аюулгүй байдлын нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр энэ үеэр цохон тэмдэглэв.
Эх сурвалж: SBS Biz