Дэлхийн кокаины зах зээлийг захирч байсан Колумб эр АНУ-ын шүүхээс 45 жилийн хорих ял сонсжээ
2023, 8 сарын 10. 4:560

Дэлхийн хамгийн том хар тамхины наймааны бүлэглэлийг тэргүүлж байсан Колумб эрд АНУ-ын шүүх 45 жилийн хорих ял оноолоо.

Нью-Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Нью-Йоркийн Бруклин хотын холбооны шүүх "Голф Клан" (Испани хэлээр Клан дель Гольфо) хар тамхины бүлэглэлийг удирдаж байсан өдгөө 51 настай Даиро Антонио Усугад 45 жилийн хорих ял оноожээ.

Мөн шүүхээс 216 сая ам.доллароор хэмжигдэх хууль бус хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.

Тус мэдээнд дурдсанаар 1993 онд "хар тамхины наймааны загалмайлсан эцэг” гэгддэг Пабло Эскобар цагдаа нарт алагдсанаас хойш дэлхийн кокаины зах зээлийг Усуга захирч байсан гэхэд хилсдэхгүй хэмээн онцолжээ.

Панам, Карибын тэнгистэй хиллэдэг томоохон газар нутгийг хяналтандаа байлгаж байсан түүний хар тамхины бүлэглэл нэгэн цагт 6000 гишүүнтэй байсан бөгөөд олон улсын хар тамхины бүлэглэлүүдтэй хамтран дэлхийн томоохон улсуудад сар бүр дунджаар 20 тонн кокаин нийлүүлдэг байсан нь тогтоогдсон байна.

Бараг л хууль хүчний байгууллага шиг зохион байгуулалттай байсан түүний бүлэглэл өрсөлдөгчид болон энгийн номхон иргэдийн эсрэг харгис хэрцгий хүчирхийлэл үйлддэг гэдгээрээ алдартай байсан юм. Түүний бүлэглэлийн халдлагад өртөж амиа алдсан Колумбын цагдаа нарын тоо 200 гаруйгаар тоологдох гэнэ.

Тусгай хүчний 500 цэрэг, цагдаа оролцсон томоохон ажиллагаа явуулсны хүчинд Колумбын засгийн газар түүнийг баривчилсан юм. Усуга АНУ-д хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр буруутгагдсан ба АНУ-д хоригдохоос зайлсхийхийн тулд Колумбын шүүх эрх бүхий байгууллагатай тохиролцохыг оролдсон боловч энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35