Марк Закерберг Илон Маскийг тулааны тухай асуудлыг чухалчилж үзэхгүй байна хэмээн шүүмжилжээ
2023, 8 сарын 14. 18:070

Тэрбумтан Марк Закерберг, Илон Маск нар өнгөрөгч зургаадугаар сараас хойш гардан тулаан хийхээр аман тохироо хийх болсон билээ. Улмаар дэлхий нийтийн хүрээнд хүлээлт үүсгээд буй тус тулааны товыг хүмүүс тэсэж ядан хүлээх болсон.

Тэгвэл саяхан Мета компанийн үүсгэн байгуулагч Марк Закерберг тэрбумтан Илон Маскийг тулааны тухай асуудлыг чухалчилж үзэхгүй байна хэмээн шүүмжилжээ.

Түүнийг хэлснээр Марк Закерберг үнэнээсээ тулалдахаар хэд хэдэн удаа өдөр товлосон ч Илон Маск удаа дараа шалтаг тоочиж байна гэсэн юм. Ноён Закербергийн мэдэгдсэнээр, “Хэрэв Илон Маск жинхэнээсээ тулалдахыг хүсэж байвал тэр надтай яаж холбогдохоо мэднэ. Түүнээс биш би л лав энэ сэдвийг орхилоо. Миний хувьд тулааны спортыг илүү чухалчилж үзэх өөр өрсөлдөгч олохоор явлаа” гэжээ.

Түүний эл мэдэгдлийн хариуд ноён Маск түүнийг “хулчгар тахиа” хэмээсэн байна.

Image

Тийнхүү хоёр эрхмийн хамгийн ойрын үеийн зурвасыг орчуулан хүргэвэл,

Марк Закерберг:

-Хэрэв чи одоо ч жинхэнээсээ тулалдахыг хүсэж байвал өөрөө бие дааж бэлтгэлээ хангачхаад, бэлэн болохоороо надад мэдэгдээрэй.

Би хувьдаа хэзээ ч болохгүй зүйлийг болох юм шигээр хөөрөгдөөд баймааргүй байна. Тиймээс үнэхээр тулалдах бол эртхэн тулалдъя, эсхүл мөр мөрөө хөөе.

Илон Маск:

-Би даваа гарагт Пало Алтод байх болно. Хоёулаа танай Октагонд тулалдъя.

Би өнөөдөр Лекс Фрайдмэнтэй хурамхан хугацаанд бэлдсэнээс өөр бэлтгэл хийгээгүй. Өөрсдийнхөө биеийн харьцааг авч үзвэл, энэ нэлээн харьцангуй тулаан болох ч магадгүй чи орчин цагийн Брюс Ли болоод ямар нэг байдлаар хожих байх.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10