Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр хайлж эвдэрсэн цагийг үнэ хаялцуулжээ
2 сарын 26. 16:391

1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимагийн атомын бөмбөгдөлтийн үеэр хайлж эвдэрсэн бугуйн цаг АНУ-д болсон дуудлага худалдаагаар 31,113 ам.доллароор зарагджээ.

Японы баруун нутагт орших хотын балгасаас олдсон энэ цаг нь өглөөний 8 цаг 15 минутад буюу атомын бөмбөг хаях үед зогссон байсан гэж “RR Auction” дуудлага худалдааны ордон мэдээлжээ. Бостон хотод байрладаг тус дуудлага худалдааны ордноос цагийг худалдан авсан хүний талаар мэдээлэл өгөөгүй байна.

Энэхүү ховор цагийг олсон хүн бол яаралтай тусламжийн хэрэгслээр хангах, сэргээн босгох шаардлагатай нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Хирошимад очсон британи цэрэг юм. Уг олдворыг “цөмийн эриний эхлэлийг илтгэж, соёл иргэншлийн уналтыг тунхагласан” гэж үзэж болохыг мэдэгдэлд дурдсан байна.

“Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” байгууллагын зүгээс түүхэн сургамж бүхий олдвороос хувь хүмүүс ашиг олох вий гэсэн болгоомжлолоос үүдэн ийм эд зүйлийг худалдаалахыг эсэргүүцсэн захидал илгээжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ц.Баясгалан
202.126.92.98
   /
2 сарын 27. 10:07

аудио мэдээ таалагдаж байна.

Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10