CNN: Баяр наадмын улирал эхэлж буй ч дэлгүүрүүд 2008 оноос хойш хамгийн цөөн нээлттэй ажлын байрыг зарлаж байна
2023, 9 сарын 20. 19:400

Намар цаг ирж, Сүнсний баяраас өгсүүлээд Талархлын баяр, Зул сарын баяр, Шинэ жил гээд олон улсын хэмжээнд баяр наадмын улирал эхэлж байгаа билээ.

Энэ улиралд зориулж сүлжээ дэлгүүрүүд хийгээд хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд эртнээс нээлттэй ажлын байр зарлаж, ид ачааллын үед нийт ажилтнуудынхаа тоог хэдээр өсгөх вэ гэдэг төлөвлөгөөг намраас хэрэгжүүлж эхэлдэг. Тэгвэл энэ жил үйлчилгээний байгууллагууд 2008 оноос хойш хамгийн цөөн нээлттэй ажлын байрыг зарлажээ.

Судалгаагаар АНУ дахь жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд л гэхэд энэ улиралд зориулж нийт ердөө 410,000 хүнийг шинээр ажилд авна гэсэн тооцоо гарсан байна.

Дэлгүүрүүдийн тайлангаас үзвэл энэ онд АНУ-д инфляц өндөр, эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй байсан ч худалдан авагчдын зарлагын хэмжээ буураагүй юм. Гэсэн хэдий ч жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд сүүлийн гурван сард энэ эрч буурна гэж таамаглаж байгаа тул тийн цөөн ажлын байрыг зарлажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35