Тайвань Хятадын боломжит дайралтаас хамгаалах зорилготой шинэ шумбагч онгоцоо танилцууллаа
2023, 9 сарын 28. 13:501

Тайвань дотооддоо бүтээсэн анхны шумбагч онгоцоо танилцуулжээ. Эл шумбагчийн тусламжтайгаар тэд эх газрын Хятадын боломжит дайралтаас сэргийлэх юм.

Шумбагч онгоцыг тэд пүрэв гарагт Каошюн боомт хотоос танилцуулсан бөгөөд уг арга хэмжээнд Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн ч оролцсон байна.

Тайванийн арлын хувьд өөрсдийн гэсэн засаглалтай хэдий ч эх газрын Хятадын зүгээс тус арлыг улсынх нь нэг хэсэг гэж тооцож, тусгаар тогтнолоо зарлахыг нь эсэргүүцдэг юм. Улмаар эх газрын Хятад тэднийг тусгаар тогтнолоо зарлаж, бусад улс орноос тусламж авахыг эсэргүүцэхдээ сүүлийн үед Тайванийн хоолойд хийх цэргийн сургуулилтаараа тэдэнд дарамт үзүүлэх нь ихэссэн билээ.

Тэгвэл шумбагч онгоцыг танилцуулах арга хэмжээний үеэр хатагтай Цай Ин Вэнийн хэлснээр, “Энэ өдрийг түүх үүрд дурсах болно. Бидний хувьд өмнө нь дотооддоо шумбагч онгоц бүтээх гэдэг боломжгүй зүйл мэт байсан ч бид чадлаа” гэсэн юм.

1.54 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн тус шумбагч онгоцны хувьд дизель болон цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд хэд хэдэн туршилтыг давсан хойно буюу 2024 оны сүүлээр тэнгисийн цэргийн хүчний мэдэлд албан ёсоор шилжих ажээ. Хайкун гэх уг онгоцны нэрийг тэд Хятадын сонгодог уран зохиолд гардаг сэлэхийн сацуу нисэж чаддаг аварга том загаснаас санаа авч өгсөн байна. Төлөвлөгөө ёсоор Тайвань нийт 10 Хайкун шумбагчийг нэг флот болгон ашиглах гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Болд
103.212.119.222
   /
2023, 10 сарын 2. 12:05

Тайваны хятад тусгаар байдлаа алдсан нь НҮБ-д тэд Монгол Улсыг элсүүлэхгүй хятадын нэг хэсэг гэж мэтгэлцэн хориг тавьж байснаас үүдэлтэй. НҮБ-ийн аюулгүй байдлын зөвлөлийн орон байх үедээ Монголыг НҮБ-д элсүүлэхэд эсэргүүцэн, НҮБ-ын хаалгыг савж гарснаас хойш дэлхий тэднийг БНХАУ-ын нэг хэсэг гэж үзэх болсоор ирсэн. Одоо тэд юу ярьна вэ? Хохь нь.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35