Хезболла бүлэглэл аравдугаар сарын 18-ы өдрийг “Уур хилэнгийн өдөр” болгон тунхаглалаа
2023, 10 сарын 18. 17:091

Лхагва гарагт Йерусалимын шуудан сониноос мэдээлснээр Ливан улсад төвтэй Хезболла бүлэглэл аравдугаар сарын 18-ы өдрийг “Их уур хилэнгийн өдөр” болгон тунхаглажээ.

Үүний шалтгаан нь мягмар гарагийн орой Газын зурвас дахь эмнэлгийн байгууламж бөмбөгдөлтөд өртөж, Израилийн талаас бөмбөгдөлтөд Жихад бүлэглэлийг, Хезболла болон Хамас бүлэглэлийн зүгээс Израилийг тус тус буруутгах болсон юм.

Тэгвэл лхагва гарагт Йерусалимын шуудан сониноос мэдээлснээр Хезболла бүлэглэл эл өдрийг “Уур хилэнгийн өдөр” болгон тунхаглахаас гадна дэлхий дахинаа тарсан Хезболла бүлэглэлийн дэмжигчдийг гудамжинд гарч, Израилийн эсрэг жагсахад уриалсан гэнэ.

Тэднийг ийн уриалахаас өмнө Хамас бүлэглэлийн улс төрийн асуудал эрхэлсэн газрын дарга Исмайл Ханиегийн зүгээс палестинчуудыг жагсаалд оролцохыг уриалж байсан юм. Мөн түүнчлэн Исмайл Хание НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Арабын Лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллага болон бусад хүний эрхийн байгууллагыг Израиль улсын эсрэг тэмцэхэд уриалжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.92.73
   /
2023, 10 сарын 18. 18:30

Өмхий Лалын шашит арабын алуурчид.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35