Баасан гарагт Палестины исламист Хамасын Изз адь-Дин аль-Кассам Бригадс гэх зэвсэгт бүлэглэлийн мэдэгдсэнээр тэд Газын зурвас дахь нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд Израиль улстай урт хугацаанд үргэлжлэх дайн хийхэд бэлэн гэжээ.
Энэ талаар тэд өөрсдийн Телеграм хуудаснаа нийтэлсэн юм. Тэдний бичсэнээр, “Бидний зүгээс сөргүү хүчин маань одоо ч дайны талбарыг өөрсдийн хяналтад байлгаж, хаашаа цохилт өгөхөө мэдэж байгаа гэдгээ ард түмэндээ баталмаар байна. Бидний хувьд урт хугацаанд үргэлжлэх дайнд бэлэн байна.
Бидний итгэж байгаагаар өдгөө Израиль улс сүүлийн 75 жилийн хугацаан дахь хамгийн муу нөхцөл байдалд байгаа. АНУ-ын тусламж ч тэдэнд нэмэр болохгүй” гэсэн юм.
Эх сурвалж: ТАСС