Британийн судалгааны хүрээлэн: Хятад улс 2038 он гэхэд ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлнэ
2023, 12 сарын 27. 9:260

Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2038 он гэхэд одоогийн 104 их наяд ам.доллароос хоёр дахин нэмэгдэж, 219 их наяд ам.долларт хүрэх ба өсөлтийн дийлэнх хэсэг нь шинээр аж үйлдвэржиж буй орнуудад бий болно гэж таамаглажээ.

Британийн Эдийн засаг, бизнесийн судалгааны хүрээлэнгээс орон нутгийн цагаар 26-ны өдөр нийтэлсэн дэлхийн эдийн засгийн урт хугацааны хэтийн төлвийг тусгасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал 2024"-д дурдсанаар, 2038 оны дэлхийн ДНБ-ий жагсаалтад Хятад улс АНУ-ыг гүйцэж, нэгдүгээр байрт орох төлөвтэй байгаа талаар онцлон тэмдэглэв.

АНУ, Энэтхэг, Япон, Герман, Их Британи, Франц, Бразил, Өмнөд Солонгос, Канад улсууд 2-оос 10-р байранд жагссан байна. 2023 оны жагсаалтаас Итали хасагдаж оронд нь Өмнөд Солонгос багтжээ. Одоогийн байдлаар 5-р байранд бичигдэж буй Энэтхэг 3-р байр, 9-р байранд бичигдэж буй Бразил улс 8-р байр руу ахих зэргээр одоогийн жагсаалт өөрчлөгдсөн байна.

БНХАУ-ын тухайд өнгөрсөн оны мөн үеийн мэдээллээр 2036 онд анх удаа АНУ-ын ДНБ-ээс давах төлөвтэй байна хэмээн таамаглаж байсан бол энэ оны мэдээллээр 2037 он болж нэг жилээр хойшилжээ. Британийн Эдийн засаг, бизнесийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Сэм Майли "Хятадын эдийн засаг хэдэн жилийн турш тогтворгүй байдалд орох ч цаашид дахин хүчирхэгжинэ” хэмээн тайлбарлажээ.

Гэвч тус хүрээлэнгийн зүгээс 2050-аад онд АНУ дахин Хятадын ДНБ-ийг давах бол Энэтхэг 2080-аад онд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно хэмээн таамагласан байна. Үүнээс харахад Хятад улс дэлхийн ДНБ-ий хэмжээгээр тэргүүлэх үе тун богино хугацаанд үргэлжлэх дүр зураг харагдаж буй юм. Энэтхэг улс 2035 он гэхэд 10 их наяд ам.долларын эдийн засагтай болсноор дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болох төлөвтэй байгаа аж.

Европын өндөр хөгжилтэй орнууд дундаас Их Британи улс Германтай ойртож очин Францыг ардаа орхих төлөвтэй байгаа юм.

Эдийн засаг, бизнесийн судалгааны хүрээлэнгийн зүгээс онцлохдоо ирэх 15 жилийн эдийн засгийн өсөлт гол төлөв хөгжиж буй орнуудад төвлөрөх бөгөөд Бангладеш, Вьетнам, Филиппин зэрэг улсад эдийн засгийн өсөлт хурдасна гэжээ. 2024 оны таамаглалаар 11-р байранд бичигдэж буй ОХУ Украинд түрэмгийлсэнтэй холбоотойгоор олон улсын хамтын нийгэмлэгүүдийн авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас 2038 онд 14-р байр руу ухрах төлөвтэй байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03