Tesla тэргүүлэх байр сууриа Хятадын компанид алджээ
1 сарын 4. 18:490

Tesla компани цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлэх байр сууриа Хятадын BYD компанид алджээ.

Тодруулбал, 2023 оны сүүлийн улиралд BYD компани 525 409 ширхэг цахилгаан машин, Америкийн тэрбумтан Илон Маскийн компани 484 507 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь Хятад улс “ногоон тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч орны хувьд” хүчирхэгжиж байгааг харууллаа.

Гэсэн хэдий ч Tesla компани жилийн нийт борлуулалтын хэмжээгээр тэргүүлэгч хэвээр байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаан дахь борлуулалтын хэмжээ нь Уолл Стритийн шинжээчдийн таамаглаж байснаас 20 хувиар өсжээ. Tesla 2023 онд нийтдээ 1 сая 800 мянган цахилгаан машиныг зах зээлд нийлүүлсэн нь жилийн өмнөхөөс 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээрээс 96 хувь нь “Model 3” ба “Model Y” загвар бол үлдсэн 4 хувийг илүү үнэтэй “Model X”, “Model S” загварууд эзэлж байна.

Америкийн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын санхүүжүүлдэг BYD нь дэлхийн автомашины үйлдвэрлэлээр хамгийн хурдацтай хөгжиж буй компанид тооцогддог. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд гуравт орж байна. Тус компани саяхнаас Европын зах зээл рүү чиглэж байгаа бөгөөд элдэв хязгаарлалтаас зайлсхийхийн тулд Унгарт үйлдвэрээ нээхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47