Айовагийн сунгаанд Д.Трамп тэргүүлж байна
1 сарын 16. 12:130

Америкийн CNN, NBC, Fox News сувгууд Айова муж улсад болсон анхан шатны сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ялна гэж таамаглаж байна.

Эдгээр суваг санал хураалтын урьдчилсан дүн болон өөрсдийн дүн шинжилгээнд үндэслэн таамаглалаа гаргадаг.

Айова дахь Бүгд найрамдах намын цахим хуудсанд нийтэлсэн санал хураалтын урьдчилсан дүнгээр сонгогчдын 50 гаруй хувь нь Трампын төлөө саналаа өгчээ. Флорида муж улсын амбан захирагч Рон Десантис одоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд бүгд найрамдахчуудын 17.3 гаруй хувь нь түүнийг дэмжлээ. Харин 17.1 хувь нь НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейли, 7 хувь нь бизнес эрхлэгч Вивек Рамасвамид саналаа өгсөн байна.

Тус намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн кокус даваа гарагт Айова муж улсад боллоо.

Кокус гэдэг нь нэр дэвшигчийг тодруулдаг намын идэвхтнүүдийн хурал юм. Бүгд найрамдах намынхны Айова дахь хурал Хейли, Десантис, Рамасвами нар Трамптай үнэхээр өрсөлдөж чадах эсэхийг харуулах юм.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35