Европын холбоо ОХУ-д пуужингийн дэмжлэг үзүүлсэн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байна
2 сарын 15. 9:190

Европын холбооны зүгээс ОХУ-д пуужингаар дэмжлэг үзүүлсэн Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Европын холбоо “Украины эсрэг хийж буй довтолгоондоо Оросын арми Умард Солонгосын зохион бүтээж, хөгжүүлж, үйлдвэрлэсэн баллистик пуужинг ашигласан" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Улмаар БНАСАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд болон Умард Солонгосын пуужингийн удирдах газрыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгджээ.

Европын холбооны тухайд хүний эрхийг зөрчсөн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн зэрэг хэргээр Умард Солонгосын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан билээ. Гэвч Украины дайнтай холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар анх удаа яригдаж байгаа нь энэ юм.

Украины дайны хоёр жилийн ой тохиож буй энэ сарын 24-ний өдөр Европын холбоо ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх 13 дахь багц хориг арга хэмжээгээ албан ёсоор зарлахаар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн хориг арга хэмжээнд Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ багтах магадлал өндөр байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35