TSMC компани энэ онд Японд хоёр дахь үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсноо зарлав
2 сарын 7. 6:580

Хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Японд хоёр дахь үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө албан ёсоор танилцууллаа.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, TSMC компани нь Японд хоёр дахь үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэн 2027 оны эцэс гэхэд дуусгавар болгохоор төлөвлөж буй талаар онцолсон бөгөөд Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсад хийж буй нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа талаар зарласан байна.

Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан тус компани Японы Кумамото хотод хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд барилгын ажлыг эхлүүлэх аж.

TSMC компани нь энэ сарын 24-ний өдөр 7 тэрбум ам.долларын өртөг бүхий Кумамото дахь анхны үйлдвэрийнхээ барилгын ажлыг дуусгавар болгох бөгөөд энэ оны сүүлээр үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18