Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн хамтарсан сургууль эхэлжээ
3 сарын 13. 19:170

Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн “Далай тэнгисийн аюлгүй байдлын бүс-2024” сургууль Арабын тэнгисийн Оманы буланд эхэлжээ.

Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, гурван орны хамтарсан сургуулилалт баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд “далай тэнгисийн хамтын ажиллагааг бэхжүүлэх”, “бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг хамтран хамгаалах” зорилготой аж.

Ираны төрийн мэдээллийн ИРНА агентлагийн мэдээлснээр, сургуулилалт мягмар гарагт эхэлсэн бөгөөд Пакистан, Казахстан, Азербайжан, Оман, Энэтхэг болон Өмнөд Африкийн төлөөлөгчид ажиглаж байна. Энэхүү сургуулилалт нь “бүс нутгийн аюулгүй байдал, түүний үндэс суурийг бэхжүүлэх, оролцогч орнуудын олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой” гэж тус агентлаг онцолжээ.

Сургуулилалтын үеэр гурван орны тэнгисийн цэргүүд далайн дээрэмчидтэй тэмцэх тактик боловсруулахаас гадна, аврах ажиллагаа явуулах сургууль хийх юм байна.

Хятад улс уг сургуулилалтад эскадрын мина тээвэрлэгч "Өрөмч" хөлөг онгоц, “Линьи” харуулын хөлөг онгоц болон "Дунпинху" хөлөг онгоцыг илгээсэн байна. Сургуулилалтад гурван орны 20 гаруй хөлөг онгоц оролцож байна гэж Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлжээ.

“Далайн аюулгүй байдлын бүс” сургуулилалтыг 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.


Эх сурвалж: CGTN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41