Гадаадын эрх баригчдад Британийн сонин, сэтгүүлийг эзэмшихийг хориглоно
3 сарын 15. 17:070

Их Британийн Засгийн газар дижитал зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаад орны эрх баригчдад хаант улсад хэвлэгдсэн сонин, сэтгүүлийг эзэмшихийг хориглохоор төлөвлөж байна.

Дээрх алхам нь "Дейли Телеграф", "Сандэй Телеграф" сонинууд, мөн "Спектейтор" сэтгүүлийг "РэдБёрд Ай-Эм-Ай" хөрөнгө оруулалтын сан худалдан авахаас сэргийлэх зорилготой юм. Энэ сангийн 75 хувийг Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ дэд ерөнхийлөгч, шейх Мансур бен Заид Аль Нахайян эзэмшдэг ажээ.

Тус сан нь санхүүгийн асуудалтай тулгараад буй Барклигийн гэр бүлийнхний эзэмшдэг дээрх гурван хэвлэлийг 1 тэрбум фунт стерлингээр (1.28 тэрбум ам.доллар) худалдан авах саналыг өнгөрсөн оны эцэст тавьжээ. Уламжлал ёсоор консервативчуудыг дэмждэг "Дейли Телеграф"-ийн ажилтнууд сониноо АНЭУ-ын компанид худалдахыг эрс эсэргүүцжээ. Эл асуудал Их Британийн парламентын Нийтийн танхимд хэдэн сарын турш хөндөгдөж байгаа юм.

Оны эхээр Соёлын яамны дэд сайд Люси Фрейзер тус хэвлэлийг худалдах талаар хийж буй гэрээ хэлэлцлийг судалж үзэхийг хэвлэл мэдээллийн салбарын зохицуулагч байгууллага болох Офконоос, мөн Өрсөлдөөн ба зах зээлийн газраас хүсжээ. Ингэснээр хэвлэлийг хаахаас сэргийлсэн боловч зохицуулагчид хөрөнгө оруулалтын санд хэвлэлийг худалдахад ямар нэгэн саад тотгор учруулаагүй байна. CNN-ийн тэргүүн асан, одоо "РэдБёрд Ай-Эм-Ай"-ийн гүйцэтгэх захирал Жефф Закер хэлэхдээ, шейх Мансур нь АНЭУ-ын засгийн газар, хааны гэр бүлийн гишүүний хувиар бус хувийн хөрөнгө оруулагчийн хувиар үүрэг гүйцэтгэдэг, редакцийн нийтлэлийн бодлогод нөлөөлөх боломжгүй гэжээ.

Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок, "Дейли Mейл" сонины эзэн, Лордуудын танхимын гишүүн Жонатан Хармсворт нар мөн Британийн эдгээр алдартай хэвлэлийг худалдаж авахыг сонирхсон хэвээр байгаа ажээ. Гэхдээ тэд "РэдБёрд Ай-Эм-Ай" -аас бага хэмжээний мөнгөн дүн санал болгожээ.


Эх сурвалж: Sky News /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35