Европын парламент хиймэл оюун ухааны тухай хуулийг баталжээ
3 сарын 15. 17:100

Европын Холбооны /ЕХ/ хууль тогтоогчид хиймэл оюун ухааныг зохицуулах тухай чухал ач холбогдолтой хуулийг лхагва гарагт баталлаа.

Европын парламентын 523 гишүүн дэмжиж, 46 гишүүн эсрэг санал өгснөөр хиймэл оюун ухааны тухай хуулийн төслийг баталжээ. Шинэ хууль нь тус холбооны гишүүн 27 улсын иргэдийг хурдацтай өөрчлөгдөж буй уг технологитой холбоотой болзошгүй эрсдэлээс хамгаалах, мөн инновацыг улам хөгжүүлэх зорилготой байна.

Санал хураалтын дараа Европын парламентын дарга Роберта Мецола хэлэхдээ, “Хиймэл оюун ухааны тухай хууль нь биднийг ЕХ-ны ардчиллын үнэт зүйлд суурилсан дижитал болон технологийн инновацын салбарт дэлхийд тэргүүлэх боломжийг олгоно. Учир нь Европ нь дэлхий дахинд чиг хандлагыг тогтоож, хариуцлагатайгаар манлайлах чадна” гэжээ.

ЕХ-ны Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон парламентын гишүүд олонхын саналаар дэмжсэнийг сайшаагаад, Европ одоо найдвартай хиймэл оюун ухааны дэлхийн стандартыг тогтоогч боллоо хэмээн онцлон тэмдэглэжээ.

Шинэ хууль нь хиймэл оюун ухааныг эрсдэлээр нь ангилж, илүү аюултай гэж үзсэн хиймэл оюун ухааны хэрэгсэлд хатуу шаардлага тавих юм уу шууд хориглоно. Контент санал болгох, спам шалгах загварууд зэрэг ихэнх хиймэл оюун ухааны системийн хувьд эрсдэл багатай гэсэн ангилалд орох төлөвтэй байгаа бол анагаах ухаан болон эрчим хүчний сүлжээ гэх мэт чухал дэд бүтэц зэргийн хувьд өндөр эрсдэлтэйд тооцогдох ажээ.

Тэдгээр загваруудыг бүтээж буй компаниуд эрсдэлийн үнэлгээ хийж, хэрэглэгчдэд тодорхой мэдээлэл өгч, бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэхээс өмнө хуульд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах ёстой байна. Мөн тэдгээрийн алгоритмыг сургахад ашигладаг өгөгдөл нь чанарын тодорхой шаардлагыг болон ил тод байдлын стандартыг хангасан байх ёстой.

Хиймэл оюун ухааны тухай хуулийг одоо ЕХ-ны гишүүн улс бүр соёрхон батлах ёстой бөгөөд дөрөвдүгээр сард батлах төлөвтэй байна. Улмаар хууль энэ оны сүүлээр хэрэгжиж эхэлнэ. Хууль зөрчсөн компаниудад 7.5-35 сая евро /8.2-38.2 сая доллар/ хүртэл торгууль ногдуулах ажээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01