Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
3 сарын 18. 18:220

Японы засгийн газар цөмийн зэвсэгтэй холбоотой системд хиймэл оюун ухаан ашиглахыг эсэргүүцэж байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Камикава Ёко НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд “Цөмийн зэвсгийг хураах ба үл дэлгэрүүлэх” сэдвээр хийх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ мэдэгдэхээр төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээллээ.

Тэрбээр үг хэлэх үеэрээ цөмийн зэвсгийг хянах, хадгалахад зөвхөн хүмүүсийг оролцуулахын чухлыг онцолно. Мөн үй олноор хөнөөх зэвсгийг сансарт байрлуулахгүй байх тухай олон улсын гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөхийг уриалах ажээ.

Япон улс ротацийн зарчмын үндсэн дээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм. Энэ удаад Гадаад хэргийн сайд К.Ёко цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлаарх хэлэлцүүлгийг даргална.


Эх сурвалж: Yomiuri /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35