Ган, түүхий эд, эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн том шинжилгээний компани болох S&P Global Commodity Insights-ийн олон улсын тээвэр хариуцсан захирал Рахул Капур "Балтиморын гүүр нурсан явдал нь нүүрсний зах зээлд хамгийн их нөлөөлнө" гэж анхааруулав.
Ноён Капур орон нутгийн цагаар 26-ны өдөр Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн жил Балтиморын боомтоор дамжин 25 сая тонн орчим нүүрс АНУ руу орж ирсэн. Энэ ч утгаараа уг харамсалтай үйл явдал нүүрсний зах зээлд хамгийн ихээр нөлөөлнө гэж бодож байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Энэ нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэд нөлөөлөхөөс гадна дунд хугацаандаа автомашины зах зээлд ч нөлөөлнө” гэж таамагласан байна.
"Гэхдээ хугацаа өнгөрөхийн хэрээр Балтимор боомттой холбоотойгоор үүсэж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь дамжиггүй” хэмээн тэрээр өгүүлжээ.
Эх сурвалж: SBS Biz