Иран улс Израил руу олон зуун нисгэгчгүй нисэх төхөөрөмж, пуужингаар агаараас цохилт өгчээ
4 сарын 14. 14:211

Иран улс орон нутгийн цагаар 13-ны шөнө Израилын эсрэг хэдэн зуун нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингаар агаараас цохилт өгсөн байна.

Израил улс өнгөрөгч 1-ний өдөр Сирийн Дамаск хот дахь Ираны консулын газрыг бөмбөгдөж, Ираны Хувьсгалт гвардийн дээд тушаалын командлагчийг устгаснаас хойш 12 хоногийн дараа ийнхүү цохилт өгч буй нь энэ юм. Түүчлэн Ираны эх газраас Израил руу хийсэн анхны бүрэн хэмжээний халдлага болж буйгаараа ихээхэн анхаарал татаж байна.

Үүний өмнө Иран түүхий нефтийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойд Израилтай хамаарал бүхий чингэлэг тээврийн ачааны хөлөг онгоцыг барьцаалаад байсан юм. Ийнхүү хоёр талын харилцаанд сэв суулгах хэд хэдэн үйл явдал өрнөснөөс хойш шөнө дөлөөр хийсэн энэ удаагийн агаарын довтолгоо нь Ойрх Дорнод дахь нөхцөл байдлыг бүрэн хэмжээний дайны түвшинд хүргэн даамжруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Израилын тал хариу арга хэмжээ авна гэдгээ мөн анхааруулаад байгаа юм. Агаарын довтолгоонд өртсөн Израилын хариу арга хэмжээ хэр даацтай байхаас шалтгаалж цаашид дайн даамжрах эсэх нь тодорхой болох буйзаа.

Израилын армийн зүгээс мэдээлснээр Иран улс тэсрэх бөмбөг бүхий 100 гаруй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Израил руу чиглүүлсэн хэмээн онцолсныг орон нутгийн эрх баригчид болон гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Мөн өдрийн 23:00 цагийн орчимд Ираны агаарын довтолгоо эхэлсэн тухай Израилын армийн ерөнхий төлөөлөгч Даниел Хагари мэдэгдсэн байна. Израилын цэргийнхэн “Иран өөрийн нутаг дэвсгэрээс Израил руу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгч эхэлсэн. Израилийн сөнөөгч онгоц болон хөлөг онгоцууд бэлэн байдалд байгаа” гэж тайлбарлажээ.

Харин Ираны Хувьсгалт гвард “Бид Сионист дэглэмд (Израилын засаг захиргаа) эзлэгдсэн газар нутаг, байрлалын эсрэг олон арван нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужин харвасан” хэмээн Израилын нутаг дэвсгэр дэх объектууд руу амжилттай цохилт өгсөн болохоо мэдэгдсэнийг Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг мэдээлэв. Тэрчлэн IRNA агентлаг өөр эх сурвалжаас иш татан "Иран анхны баллистик пуужинг Израилын нутаг дэвсгэрийн гүн дэх бай руу харвасан" гэж мэдэгджээ.

АНУ-ын NBC суваг Байдены засаг захиргааны албан тушаалтнуудаас иш татан Иран улс 400-500 нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөөргөсөн байх магадлалтай хэмээн мэдээлсэн байна.

Ираны хийж буй энэхүү үйлдэл нь Исламын хуулийн Кисасын “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх зарчмын дагуу болж буй талаар зарим шинжээчид цохон тэмдэглэв. Үүнээс гадна 1979 оны хувьсгалаар Иранд Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаас хойш Израилын эсрэг хийж буй анхны бүрэн хэмжээний халдлага гэдгийг Associated Press болон Al Jazeera агентлагууд онцолжээ.

Ираны зүгээс энэхүү халдлагыг Израилын хийсэн гэмт үйлдлийн хариуд өгч буй "Үнэний амлалт" хэмээн нэрийдсэн байна.

Ираны Батлан ​​хамгаалахын сайд Мохаммад Реза Гараеш Аситани “Иран руу довтлоход нь туслах зорилгоор өөрийн нутаг дэвсгэр, агаарын орон зайгаа Израилд нээж өгсөн аливаа улс орон биднээс хатуу хариу хүртэх болно” хэмээн анхааруулсныг Ираны төрийн мэдлийн Press TV телевиз уламжилжээ.

Израилын 12-р суваг Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж онгоц орон нутгийн цагаар 14-ний 02:00 цагийн үед Израилыг чиглэн ирнэ гэж таамагласан бол зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 02:30 цагийн үед халдлага болно гэж таамаглаж байв. Орон нутгийн цагаар

02:00 цагийн орчимд Иерусалим хотоор тогтохгүй Израил даяар анхааруулах дуут дохио болон дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж Reuters агентлаг мэдээлжээ.

Ираны тэргүүлдэг Исламын "эсэргүүцлийн тэнхлэг"-ийн дайчид болон Хезболла, Йемений Хути босогчид Израил руу хийсэн энэхүү дайралтанд мөн оролцсон гэх мэдээлэл бий.

Израилын тал ч яаралтай хөдөлж, хариу арга хэмжээ авч эхлээд байна. Тодруулбал АНУ, Их Британи Израилын хамгаалалтад дэмжлэг үзүүлж байгаа нь тодорхой болов. Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху хариу өгөхийн тулд засгийн газрын яаралтай хуралдаан зарласан гэж тус улсын ерөнхий сайдын албанаас тайлбарлав.

Израилын нисэхийн эрх баригчид энэхүү агаарын цохилтын хариуд орон нутгийн цагаар 14-ний өдрийн 00:30 цагаас эхлэн агаарын орон зайг хаахаа мэдэгдсэн ба АНУ, Их Британийн сөнөөгч онгоцнууд хөрш зэргэлдээх Ирак, Сири, Иордан улсын агаарын орон зайнаас Ираны хөөргөсөн зарим нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгасан байна.

АНУ-ын Цагаан ордон "Иран Израилын эсрэг агаараас цохилт өгч эхэллээ" хэмээн зарлаж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд үндэсний аюулгүй байдлын албаныхан нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл өгч байгаа аж. Цагаан ордон "АНУ Ираны аюул заналхийлэлтэй тулгарсан аливаа улс үндэстний талд зогсож, тэднийг хамгаалах болно" гэж онцолсон байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
197.210.8.69
   /
4 сарын 14. 22:00

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01