Энтони Блинкен: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израильд айлчилна
2023, 10 сарын 17. 17:500

Даваа гарагт АНУ-ын төрийн дээд албан тушаалтан Энтони Блинкен, Израилийн ерөнхий сайд Бенжанмин Нетаньяхутай 7 цаг тасралтгүй уулзжээ. Тийнхүү уулзалтын дараагаар Йерусалем дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ноён Блинкен нэгэн мэдэгдлийг хийсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израиль улсад айлчлах тухай байсан юм.

Айлчлалын гол зорилго нь ноён Байден Израиль дахь нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж, Израилийн дайны зорилго, стратегийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах гэнэ.

Энтони Блинкенийн хэвлэлийнхэнд хандан мэдэгдсэнээр, “Ерөнхийлөгч Жо Байден Израилийн тал хэрхэн иргэдэд хөнөөл багатайгаар цэргийн үйл ажиллагаагаа явуулахыг сонсож, Газын зурвас дахь палестинчуудад тусламж хүргүүлэх боломж нөхцөлийн талаар хэлэлцэнэ” гэсэн юм. Мөн түүний цохон тэмдэглэснээр Жо Байден Израиль улсад ерөнхий сайд Нетаньяхугийн урилгаар ирж байгаа гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21