Zangia.mn-ээс зохион байгуулдаг HR Event & Networking арга хэмжээнд 350 гаруй байгууллагын Захирал, Хүний нөөцийн удирдах ажилтнууд оролцлоо
4 сарын 18. 16:130

Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn хөдөлмөрийн зах зээлийг төгөлдөржүүлэх, байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлтэд чиглүүлэг болохын зэрэгцээ хувь хүний хөгжлийг дэмжих, олон нийтийн боловсролд хөрөнгө оруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “HR Event” амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Арга хэмжээг нээж Zangia.mn-ийн Үүсгэн байгуулагч, Доктор Б.Түвшинтулга шинээр хэрэгжүүлж буй төслүүд болох Zangia Training, Zangia Test, ERP, Хөдөлмөрийн зах зээлийн тойм болон оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аяны тухай мэдээлэл хүргэсэн юм.

2024 оны хоёр дах удаагийн HR Event & Networking арга хэмжээнд Зочин илтгэгчээр АФА Академийн үүсгэн байгуулагч, Амьдралын дасгалжуулагч, Мотиватор Ш.Амартүвшин хүрэлцэн ирж "Change or Die" сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Илтгэлээр хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд хувь хүн, байгууллага, тэр ч байтугай амьд төрөл зүйл ч бай өөрчлөлтөд дасан зохицож, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой, эс тэгвээс хуучирч, мөхөх эрсдэлтэй тухай ярив.

Энэ удаагийн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Мандал Ассет Менежмент болон Tapatrip оролцсон бөгөөд Zangia.mn-ийн харилцагч байгууллагууд болох Сүү Хувьцаат Компани, Улаанбаатар гурил, Скай Инфра Групп, Монголын Алт Групп, Монкон Констракшн ХХК, Монос Улаанбаатар ХХК, Моннис Групп, Макс Групп, Жем Интернэшнл ХХК, Интермед зэрэг 350 гаруй байгууллагын Захирал, Хүний нөөцийн удирдах ажилтнууд оролцож санал бодлоо хуваалцан нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Арга хэмжээний зургуудаас:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08