“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
4 сарын 24. 14:420

Тайланд улс “Формула-1” авто уралдааныг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ энэ нь биеллээ олвол алдарт нисгэгч Макс Верстаппен, Льюис Хэмилтон нарыг Бангкок хотын гудамжаар уралдаж байгааг “Формула-1”-ийн хөгжөөн дэмжигчид үзэх боломжтой болно.

Тайландын Ерөнхий сайд Сеттха Тхависин даваа гарагт “Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикалиг хүлээн авч уулзах үеэрээ, замын түгжрэл ихтэй Тайландын нийслэлд Гран-При тэмцээнийг зохион байгуулах тухай засгийн газрынхаа саналыг дэвшүүлжээ.

Уралдааны тов, нарийвчилсан төлөвлөгөөний талаар зарлаагүй байгаа хэдий ч Тайландын албаны хүмүүс тус уралдааныг хотын төвийн түүхэн хэсэгт зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар ярьжээ.

“Формула-1”-ийг Бангкокт зохион байгуулах боломж бий. Хэрвээ үүнийг хэрэгжүүлж чадваас үзэгчдэд гайхалтай дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна, учир нь бидэнд зохих нөөц боломж байгаагаас гадна тайланд хүмүүсийн зочломтгой зан тэднийг татах болно” гэж С.Тхависин дээрх уулзалтын дараа X хуудсандаа бичжээ.

С.Тхависины Засгийн газар Тайланд улсын нэр хүндийг өсгөх “зөөлөн хүчний” санаачилгуудыг хэрэгжүүлэхэд маш их анхаарч байгаа бөгөөд “Формула-1” уралдааныг зохион байгуулах нь аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц болно. Аялал жуулчлалаас хамаардаг тус улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж байгаа юм.

“Формула-1” группийн хувьд илүү олон уралдаан байгуулах сонирхолтой байгаа ажээ.

Тайландын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Ватваронг хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Формула-1” уралдааныг Тайландад зохион байгуулахаар шийдвэрлэвэл бид үүнийг авто зам дээр зохион байгуулахыг хүсэж байна... Одоогоор бид энэ асуудал дээр ажиллаж байна" гэжээ.

“Уильямс” багийн Алекс Албон бол одоогоор “Формула-1”-д оролцож буй цорын ганц тайланд хүн бөгөөд тус улсаас гаралтай хоёр дахь нисгэгч юм.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08