CV бичихэд тулгардаг төвөгтэй нөхцөл байдлууд:Ажилгүйдэл ба ажил солих
2013, 4 сарын 4. 10:300

Өнөөгийн эдийн засагт та тогтворгүй ажилтан гэж харагдахаас татгалзахын тулд өөрийнхөө туршлагыг анхааралтай тусгах хэрэгтэй. Өөрийнхөө нөхцөл байдлыг үнэлж, хэр муу байгааг тодорхойлохоос эхэл. Хэрэв та 2013 онд 2 сар ажилгүй байж байгаад ажил хайж байгаа бол таны CV-нд нэг их нөлөөлөхгүй байх. Гэхдээ та хэдэн сар магадгүй нэг жил ажилгүй байгаа бол өөрийнхөө стратегийг боловсруулах хэрэгтэй.

Хэрэв та ажилгүй байх үеийн тухай бодож байгаа бол...
•    Ажилгүй байх хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх бусад үйл ажиллагаануудын талаар бод. Та магадгүй ажлын зорилго, зорилттой холбоотой туршлага хуримтлуулах ч юм бил үү. Сайн дурын үйл ажиллагаанууд, нэгдэл, онцгой төслүүд, зөвлөхийн ажил, тасралтгй боловсрол зэрэг нь таны туршлага хэсэгт багтах боломжтой.
•    Богино хугацаагаар ажилгүй байх нь таны хувьд арилгаж болох уламжлалт зүйл байж магад.  Өөрийнхөө хамгийн шилдэг сайн ур чадвар, таны зорилгыг нэгтгэн дүгнэх зорилгыг төлөвлө. Энэ нь таны өөрийгөө “борлуулах” сонирхлыг бий болгох ба хэтэрхий олон үйл явдлыг бууруулах болно.
•    Хэрэв та урт хугацаагаар ажилгүй байсан бол өөрийн салбартаа өнөөдрийг хүртэл ямар өөрчлөлтийг хийж чадсанаа харуулах хэрэгтэй.
•    Хэрэв та гэр бүлтэй болсон, боловсролоо сайжруулсан, гэр бүлийнхээ өвчтэй хэн нэгнийг асарсан, гэмтэл бэртэлтэй байсан шалтгаанаар ажилгүй байсан бол таныгөршөөх шалтгаан болохгүй л болов уу. Гэхдээ ямар ч шалгтаан байсан ажилгүйбайх шалтаг болохгүй бөгөөд сөрөг хандлага нь таны CV-ний чанартмуугаарнөлөөлж болзошгүй.
  

Хэрэв та ажил сольсон тухай бодож байгаа бол...
•    Зарим салбарт богино хугацаагаар ажиллах нь хэвийн зүйл бөгөөд  ажил солих асуудал тийм ч муу зүйлд тооцогдохгүй байж болох талтай байдаг. Бусад маш олон ажил мэргэжлийн хувьд өнгөрсөн хугацаанд ажил солих явдал бага байсаар ирсэн.
•    Ажил сольсон асуудлыг зохицуулах хамгийн сайн арга бол онцгой ажил албан тушаал, компани зэргээс хамааруулах явдал. Та магадгүй ижил түвшний хоёр ба түүнээс олон ажлын байранд нэг удирдлага дор ажилладаг байж болох юм. (Жишээ нь  ABC болон  Дэф компанид худалдааны төлөөлөгч хийх). Та хослуулан хийсэн ажлын туршлагаа CV-ндээ тодруулж бичиж болно. Чөлөөт гэрээлэгчид буюу түр хугацааны ажилчид өөрсдийн ажлын туршлагаа тодорхой нэг цаг хугацааны хүрээнд төслийн онцлох зүйлсийн хамт  нэгтгэж болох юм (Жишээ нь  IT-гийн зөвлөх/Сүлжээний мэргэжилтэн, 4/05-с өнөөг хүртэл гэх мэт)
•    Та хийж байсан ажлаа бүгдийг нь дурдах хэрэггүй. Богино хугацааны ажлууд нь таныг сайн гэдгийг илэрхийлэхгүй бөгөөд тэдгээрийг орхиж болох юм. CV гэдэг бол маркетингийн нэг хэсэг гэдгийг санах хэрэгтэй боловч хэрэв та гарын үсэг зурсан хуулийн хүчин төгөлдөр баримт бүхий ажлын өргөдөл бөглөж байгаа бол ажлын туршлагаа бүрэн дүүрэн багтаах шаардлага гарч болох тохиолдол бий.
•    Ажил олгогчид ажилтан авах буюу сургалтанд хамруулахдаа ажил сольсон түүх бүхий ажил хайгчдыг таних арга зальтай байж болзошгүй. Та cover letter-ээ ашиглан ажлын туршлага болон өөрийн нөхцөл байдлын талаар эерэг хандлагаар тайлбарлах хэрэгтэй.  Түүнчлэн урт хугацаагаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.

Ажил үүргийн  CV гэж юу вэ?
Маш олон ажил олгогч мэргэжилтнүүд дэс дараатай CV-нээс илүү ажил үүргийн CV-г илүүд авч үздэг.  Ажил үүргийн CV-нд эргэлзээтэй зүйлс байдаг ч ямар нэг зүйлийг нуудаг. Хэрэв та урт хугацаагаар ажилгүй байсан, ажлын туршлага багатай буюу олон ажил сольсон түүхтэй бол энэ төрлийн CV-ний форматыг сонгох нь зөв.
Зарим ажил хайгчид CV болон  Cover letter өгөх явцдаа “эрээн цоог” ажлын туршлагаа нуухыг оролддог. Энэ төрлийн захидлууд нь түүх маягийн формат бүхий үндсэн хэсгүүдтэй байдаг боловч ажлын туршлагын тойм хэсгийг орхигдуулдаг. Энэ хандлага байнга ашиглагдахгүй байгаа учраас ажил олгогчид CV-г голчлон харж байна.

Эерэг байдлыг тодруулах
Та ажлын туршлагаа өөрчлөх юуг ч хийж чадахгүй учраас хамгийн сайн стратеги бол боломжит ажил олгогчид өөрийгөө санал болгох ахисан түвшний CV-г боловсруулах явдал юм. Хэрэв та тодорхой дэс дараалал бүхий CV-ний формат ашиглаж байгаа бол ур чадварын хэсэгт  тухайн албан тушаалд тохирох үндсэн ур чадваруудыг нэгтэж оруулах хэрэгтэй. Энэ нь таны давуу талд анхаарлаа хандуулахад туслах болно.
 

Компаний ажил зогсох ба цомхотгол : CV-гээ сайжруулах хялбар аргууд
•    CV-гээ шинэчилж, ажил олгогчийн тухай юу ч бодолгүйгээр өөрийн одоогийн амжилтаа илэрхийлэхэд итгэлтэй бай.
•    Хуучин ажил олгогч болон хамт олноосоо бичгээр тодорхойлох захидал гаргаж өгөхийг хүс.  Ур чадвар болон туршлагын хэсэгт эерэг байдлаар тодорхойлуулахыг хичээ.
•    Боломжийн хэрээр ажлын заруудыг уншиж ажил олгогчдын хүсээд байгаа ур чадвар ба туршлагыг үнэлж цэгнэ.  Тухайн ажлын байранд тохирч байгаа үнэмлэх, димплом, боловсролын үнэмлэхээ CV-ндээ оруул.
•    CV-ндээ ажил эрхлэлтийн байдлыг “одоог хүртэл” ажиллаж байгаа мэтээр буруу ойлголт бүү төрүүлээрэй.
•    CV-ндээ ажлаа орхих болсон шалтгаанаа бичих хэрэггүй боловч Cover letter-тээ өөрийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж бич.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35