Аз жаргал бэлэглэгч 10 ажил болон ад үзэгддэг 10 ажил
2013, 4 сарын 15. 15:030
Чикаго Их Сургуулиас хийсэн Нийгмийн Суурь Судалгааны үр дүнд аз жаргал бэлэглэгч 10 ажлыг доорх байдлаар жагсаан гаргажээ.

 
  1. Санваартан, лам хуваргууд: Судалгаанд оролцсон ихэнх хүмүүс энэ ажлыг хамгийн нерви багатай ажил гэдэгт санал нэгдсэн байна. 
  2. Гал сөнөөгч: Аюулт нөхцөл байдлаас хүний амийг аварч бусдад их тус хүргэдэг гэдэг утгаараа гал сөнөөгчдийн 80% нь өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг.
  3. Физик эмчилгээний эмч: Эрүүл мэнд гэгч эрхэм зүйлийг нэн тэргүүнд тавьж хүнийг эрүүл байлгахад хувь нэмрээ харамгүй оруулдаг энэхүү ажил аз жаргал бэлэглэгч 10 ажлын 3-рт бичигджээ.
  4. Зохиолч: Зохиолчдын хувьд бусад ажил мэргэжилтэй харьцуулахад үнэлэмж багатай ч өөрийн бодол санаагаа гадаад ертөнцөд дэлгэн тавьж бусадтай санал бодлоо хуваалцах боломжийг тэдэнд олгодогоороо онцлогтой.
  5. Тусгай боловсрол заагч багш: Хэдийгээр цалин, үнэлэмжийн хувьд бага ч Барууны орнуудад тусгай боловсролын багш нар ажилдаа тун сэтгэл хангалуун байдаг.
  6. Багш: Ихэнх багш нар боловсролын салбарт орж ирж буй санхүүжилт болон анги танхимын нөхцөл байдлыг үл харгалзан багшлах ажилдаа дуртай байдаг.  Гэсэн хэдий ч багшийн ажлыг удаан хийх сонирхол хэн хүнд байдаггүй аж.  Учир нь шинэ багш нарын 50% нь 5 жил хүрэхүү үгүй юу энэ ажлыг орхидог байна. 
  7. Зураач: Бүх хүнд хүртээмжтэй, амьд бүтээл гаргаж ирэх нөр их ажлаасаа уран барималч, зураач нар таашаал авдаг.
  8. Сэтгэл зүйч: Бусдад тохиолдсон ямарваа нэгэн асуудлыг шийдэж чаддаг ч бай, үгүй ч бай сэтгэлзүйчид өөрт тулгарсан асуудлынхаа ард хялбархан гарчихдаг нь тэдний ажилдаа хайртай байх шалтгаан болдог.
  9. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ажилтан: Санхүүгийн үйлчилгээг бусдад үзүүлдэг ажилтнуудын 65% нь өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ.  Учир нь тэд 7 хоногт 40 цагаар маш тохи тухьтай ажлын байранд ажилдаг бөгөөд жилд 90000 доллараас илүү цалин авдаг гэнэ.
  10. Хүнд машин механизмын инженер: Бульдозер, Ачигч, Ялгах машин, Өргөгч кран гэх мэт хүнд машин, механизмтай ажилдаг хүмүүс хийж буй ажлаа сонирхолтой байдаг хэмээн судалгаанд оролцжээ. 

Зах зээлд маш эрэлттэй, үнэлэмж өндөртэй хэдий ч ад үзэгддэг 10 ажлыг танд танилцуулъя.  Судалгааны үр дүнд шалтгааныг нь тогтоож үзэхэд доорх 10 ажлын үр дүн хүний нүдэнд бага харагддаг бөгөөд доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хаашаа, юуны төлөө ажиллаад байгаагаа мэддэггүй учраас ажилчид нь ч мөн хийж буй ажлаасаа таашаал авах нь ховор гэнэ.
  1. Мэдээлэл, технологийн салбарын удирдах албан тушаалтан
  2. Борлуулалт маркетинг хариуцсан захирал
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний менежер
  4. Веб хөгжүүлэгч
  5. Техникийн мэргэжилтэн
  6. Цахилгааны техникч
  7. Хуульч
  8. Техникийн шинжээч
  9. СNC /Computer Numerical Control/ Машинист
  10. Маркетингийн менежер                                                               
Та үүнтэй санал нийлэхүү? Та ажлаасаа аз жаргал жаргал мэдэрдэг үү?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35