Ажлынхаа үр бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ?
2013, 5 сарын 23. 16:540
Ажлын байран дээрээ очоод ширээнийхээ араас босохгүй ажиллаад л, ажиллаад л байна уу? 5 минут ч гэсэн толгойгоо сэргээн бусадтай жаал жуул юм ярихын оронд цагийн гарз, ажлаа бушуухан маажиж дуусгах минь гэсэн бодол тээсээр...Тэгвэл та том эндүүрч байна. Саяхны судалгаагаар маш их хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байлаа ч дунд нь завсар авч амрах нь тухайн ажилтны бүтээлч байдал, ажлын үр бүтээмжинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг болохыг илрүүлсэн байна.
 
 
  • Яагаад амрах хэрэгтэй гэж?
Судалгааны үр дүнд тухайн хийж буй зүйлээсээ хэсэгхэн ч гэсэн холдох нь тархины эд эсийг сэргээж, хүч тамир оруулдаг гэжээ.  Амрах үзэгдлийг хүмүүс залхуурал гэж ойлгоод байдаг боловч харин ч завсарлагаа авах нь ажлын үр бүтээмжинд сайнаар нөлөөлдөг байх нь.
  • Хэзээ завсарлага авах хэрэгтэй вэ?
Нилээн их цаг орж дуусах, урт үргэлжлэх ажлын дундуур хэд хэдэн удаа амраад авах хэрэгтэй.  Цагт нэг ундаа жаахан жаахан амраад,  суудал дээрээ дасгал хөдөлгөөн хийхэд гэмгүй. 
  • Хэрхэн завсарлага авах вэ?
Сандлаасаа босоод ажлын байран дотроо алх.  Цайны өрөөрүү очиж, балга ус уух хооронд хүртэл таны тарх хэсэг зуур ч гэсэн амарч байдаг.  Болбол оффисоосоо гараад гадаа 5 минут цэвэр агаарт зогс.
Ажлын байрандаа хийж болохоор байвал дуу тавиад, хэдэн бүжгийн хөдөлгөөн хийгээд аваарай. 
  • Хэсэг зуур дуг хийх.
Ажлын цагаар дуг хийх явдал одоог хүртэл маргаантай байгаа ч зарим ажил олгогч энэ асуудалд эерэгээр ханддаг болсон.  Статистик мэдээгээр 26 минут дуг хийсний дараа ажилчдын ажлын гүйцэтгэл 34%-аар, сэргэлэн цовоо байдал 54%-аар дээшилсэн байдаг. 
  • Сунгалтын дасгал хийх.
Хэрвээ та суудлаасаа ч босох завгүй тийм их ажилд дарагдсан бол нүдээ хэсэг зуур ч гэсэн компьютерийнхээ дэлгэцнээс холдуулж, сандал дээрээ сунгалтын хэдэн дасгал хийгээрэй.  Энэ нь таны булчинг амрааж өгөх болно.
 
 
Танд л гэж зөвлөхөд түр амрахыг лазан хөдлөсөн мэтээр бүү хүлээж ав. Энэ нь таны ажлын стресс, бухимдлыг хүртэл бууруулах ач холбогдолтой.  Сандал дээрээ суусан хэвээр түр амрана гэдэг бол нээх үр өгөөжтэй биш.  Тиймээс яг одоо босоод алх, хөдөл. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20