Голомт банкны Гүйцэтгэх удирдлагын баг мэдэгдэл гаргалаа
2013, 5 сарын 24. 9:220

Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явж байна

Банкны удирдлага – Бодь группийн эздийн маргаанаас ангид

Бодь Интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Лувсанвандангийн Болд өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан Үндэсний шуудан сонинд “Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танаа” гэсэн гарчиг бүхий албан захидал нийтлүүлж, улмаар өөрийн хувийн нийтийн сүлжээнд холбогдож түүхийн 18 жилийн туршид харилцагчдийнхаа итгэл найдвар, 1600 гаруй ажилтнуудынхаа нөр их хөдөлмөрөөр олон амжилтыг бүтээж Монгол улсын тэргүүлэгч банк хэмээх байр суурийг бий болгосон Голомт банкныхаа нэр хүндэд халдаж, үнэнийг гуйвуулсан мэдээлэл тарааж байгаа үйлдлийг удирдлагын багийн зүгээс няцааж байна.
Л.Болд нь Бодь интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хоорондын маргаантай асуудлаа дотроо шийдвэрлэхийн оронд Голомт банк, түүний гүйцэтгэх удирдлагыг татан оролцуулж, үндэслэлгүй бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг цацаж байна.
Голомт банк нь 2013 оны 5 дугаар сарын байдлаар 2.85 их наяд төгрөгийн активтай, 2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй, 253 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Монгол улсын банкны системийн 21%-ийг дангаар эзэлдэг банк юм. Мөн Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилладаг бөгөөд Банкны тухай хууль тогтоомжийн дагуу Монголбанк болон Олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар байнга шалгагдаж хэвийн үнэлгээ авсаар ирсэн.
Банкны гүйцэтгэх удирдлага нь Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, олон улсын засаглалын зарчмыг Хувьцаа эзэмшигч, ТУЗ-тэй харилцах харилцаандаа мөрдлөг болгон ажиллаж, өнөөдрийг хүртэл хүрсэн болон ирээдүйд бий болох амжилтын төлөө хууль журмыг дээдлэн хичээн ажиллаж байна. Захидалд дурдсанчлан гүйцэтгэх удирдлага нь хууль, журмыг зөрчиж дур зоргоороо авирлаж, албан тушаалаа буруугаар ашиглаж байна гэж үзвэл асуудлыг мушгин гуйвуулж олон нийтэд цацах биш холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандан шалгуулах нь зүйтэй юм.
Захидалд дурдсан асуудлыг магадлахаар зөвхөн он гарсаар л гэхэд Монгол банкны ээлжит болон гэнэтийн шалгалтыг 3 удаа хийж, хэвийн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн хяналтын байгууллага шалгалтыг хийж байгаа бөгөөд удирдлагын багийн зүгээс ил тод, үнэн зөвөөр нээлттэй хамтран ажиллаж байна.
Үүсгэн байгуулагч эрхэмүүдийн хоорондын үл ойлголцол, маргаан нь цаг хугацааны шалгуураар батжин бэхэжсэн, туршлагатай, тогтвортой Голомт банкны хамт олны, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ямар ч нөлөө үзүүлэхгүй,  гэдэгт эрхэм харилцагч та бүхэн итгэж болно.

ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН БАГ
2013-05-23
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35