Ажлаас хэрхэн аятайхан гарах вэ?
2013, 6 сарын 13. 12:250
Ажил дээрх харилцаа холбоо бол таны үнэт зүйл. Хуучин ажил олгогч эсвэл бэлтгэн нийлүүлэгч нар таны харилцаа холбооны сүлжээг үүсгэх, дараагийн ажилд ороход тань үнэтэй хувь нэмэр оруулах болно. Зөвхөн сайн тодорхойлох захидал авах тухай ч дурдаад хэрэггүй. Эдгээр шалтгаанаар хүн бүрээс хөндийрөх чармайлт гаргахгүйгээр ажлаас гарах үедээ аль болох олон хүнтэй сайн харилцаатай хэвээр үлдээрэй. Тэд таньд дахин хэрэг болох талаар та мэдэхгүй ч байж болох юм. Ажлаа яагаад орхих болсон тухайгаа тайлбарлаад компаний талаар гутаан доромжилсон зүйл хэлэхгүйгээр ухаалаг,даруухан байдлаар орхих хэрэгтэй.
 

Хүмүүс салбарынхаа хүрээнд ажлаа солих эсвэл өөр бусад компаниудад найзууд нь эсвэл гэр бүл нь байдаг бол илүү дээр албан тушаалд очихоор ажлаа орхидог. Ичгүүргүй зан гаргах эсвэл эвгүй байдлаар ажлаас гарах нь таны албан тушаалын байдалд аюул учруулж болзошгүй. Та шинэ ажлын байраа олчихсон ч гэсэн хуучин ханган нийлүүлэгч нартайгаа цаашид ч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээрэй.
  • Зөв хүмүүст талархлаа илэрхийлэх
Та өөрийгөө нэг хараад таны ирээдүйн албан тушаалд хэн тусалж болохыг тодорхойлоорой. Таньд боломж олгосон боссдоо, тэдэнтэй болон комданитай хамтран ажилласан цаг хугацаа маш үнэ цэнэтэй байсан гэдгийг хэлээд үнэн ч бай худлаа ч бай талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Таны дургүй хүн ч бай хэнийг ч орхилгүй талархах хэрэгтэй.
Компаний бусад менежерүүд болон үндсэн ажилтнуудтай ярилцахыг хичээ. Тэдэнтэй шууд харилцаа холбоотой ажилладаггүй байсан ч гэсэн багийн нэгэн хэсэг болж ажилласан нь таны хувьд үнэ цэнэтэй байсныг илэрхийлээрэй. Бага зэрэг мэргэжлийн бялдууч зан гаргахад буруудахгүй.
Ширээгээ цэвэрлэх
Дутуу хийсэн ажил гэх мэт таны сайн нэр хүндийг нураах ямар ч зүйл үлдээх хэрэггүй. Хэрэв та ямар нэг зүйл үлдээх л юм бол таны бүх сайн харилцаа холбоо ч хормын дотор хийсэн одох болно. Өөрийн хийж байсан ажлаа дуусгаад, ширээгээ цэвэрлэж, дараагийн ажилтан ашиглахад бэлэн болгоод орхих хэрэгтэй.
Хэрэв та юуг хийж дуусгах ёстойгоо сүүлийн цөөн хэдэн долоо хоногт ном ёсоор нь дуусгасан бол хүн бүрт өөрийгөө хэр зэрэг мэргэжилтэн бэ гэдгээ харуулна. Та сүүлчийн бонусаа авахаар ажилдаа анхаарал хандуулж байгаа тань ч маш чухал.
  • Бичиг баримтаа хүлээлгэж өгөх
Хэдийгээр та энэ ажлаас, хүн бүрээс залхсан ч бай дараагийн хүндээ ажлынхаа бичиг баримтуудыг ном ёсоор нь хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хадгалж байгаа чухал бичиг баримтууд, нууц үг, бэлтгэн нийлүүлэгч болон бусад оффисоос гадуур харилцах утасны шугам, шинэ хүнд хэрэг болох өөр бусад жижиг зүйлсийг ч хүлээлгэн өгөх хэрэгтэй. Хэрэглэж байсан чухал хэрэгцээтэй утасны дугаар, и-мэйл хаягуудыг багтаахаа мартав аа.
Хүлээлгэж өгөх баримтуудаа аль болох дэлгэрэнгүй байдлаар хийгээрэй. Магадгүй танай босс таны юу мэддэг байсан, компанид ямар үнэ цэнэтэй байсныг чинь мэдээд шоконд орж, ажилдаа үлдэж, цалингаа нэмэхийг ч санал болгох юм бил үү.
Ажлаа орхихоосоо өмнө таны дараагийн орох гэж байгаа шинэ компани хичнээн том бас өндөр цалин өгөх гэж байгаа ч гэсэн битгий хөөрч сагсуураарай. Аль болох даруухан байж, үлдэж байгаа хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Нэгэнт ажлаа орхисон бол хуучин компанийхаа тухай муугаар ярьж эсвэл нууцыг нь задлах хэрэггүй. Хэзээ нэгэн өдөр энэ яриа таныг эвгүй байдалд оруулж, шинэ ажил олгогч таныг хүндлэхгүйд хүрэх болно гэдгийг анхаар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
6
0
4
3
0
4
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35