Стрессийг бууруулдаг 7 хүнс:
2013, 8 сарын 29. 10:490
Та ажил дээрээ  хэт ачаалалтай байна уу? Стрессийг бууруулдаг зарим төрлийн хүнсийг хоолонд хэрэглэхийг хичээгээрэй.

Ихэнх хүмүүс амьдралынхаа хэрэгцээ шаардлагыг ажил албатайгаа тэнцвэржүүлж авч явахын тулд их хүч зарцуулдаг. Гэхдээ ихэнх бизнесмэнүүдийн хувьд энэ бүгдийг тэнцвэртэй байлгах бараг л боломжгүй байдаг. Бүх зүйлийг хийх гэж зүтгэх нь хэт ачааллыг бий болгох талтай. Стресстэй байх нь цусны даралтыг нэмэгдүүлж, сэтгэл гутралыг бий болгодог.



Хамгийн муу нь стресстэй байснаар хүмүүсийг муу хоол хүнсийг сонгоход хүргэж байна. Хэрэв та стрессээ хэрэгцээгүй хоол хүнсээр эмчлэх тухай бодож байгаа бол улам л сэтгэл санааг тавгүй болгож, эрүүл мэндийг тань муутгана шүү дээ. Гэхдээ стрессийг бууруулахад туслдаг цөөн хэдэн эрүүл хүнс бий. Та тэдгээрийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд хэрэглэвэл та өөрийгөө илүү өөртөө итгэлтэй, бүтээлч байдлаар мэдрэх болно. Магадгүй тэдгээрийг хэрэглэснээр жингээ ч бууруулж болно.

1. Цацагт хяруул. Цацагт хяруул нь стрессийг бууруулахад тусалдаг серотонины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг триптофан, амино хүчил зэргийг агуулдаг. Та үүнийг өглөөний омлет эсвэл өдрийн цайны салатандаа багаханыг хэрэглэх боломжтой.

2. Бууцай. Энэхүү ногоон навчит  хүнсний ногоо нь сэтгэл санааг тайвшруулахад тусалдаг магни болон эрдэс бодисын баялаг эх үүсвэр юм. Бууцай нь мөн таны эрч хүчийг нэмэгдүүлдэг гайхалтай эх үүсвэр юм. Үүнийг өдрийн цайны салатандаа хачирлаарай.

3. Яргай загас. Энэхүү загас нь серотинины ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд туслдаг Омега 3-ын үндсэн хүчлээр баялаг байдаг.Омега 3-т агуулагддаг докосахекзоны хүчил нь тархийг тэжээлээр хангаж, стрессийн гормоныг бууруулахад тусалдаг. Мөн яргай загасанд агуулагддаг Омега 3 нь архаг стресстэй үед ч уур уцаарыг бууруулж, эрүүл цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ загасыг 7 хоногт 3-аас дээш удаа хэрэглээрэй.

4. Самар ба үр тариа. Самар болон үр тариа нь стрессийг бууруулахад тусалдаг Омега 3 болон Омега 6-аар баялаг юм. Мөн хушга Омега 3-аар баялаг байдаг. Кешю самар болон наран цэцгийн үр нь серотонины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг триптофаныг агуулдаг бөгөөд үүнийг стресстэй өдрөө хэрэглэж болно. Энэ төрлийн самарнуудыг өдрийн хөнгөн зууш маягаар хэрэглээрэй.

5. Oвъёос.  Овъёсон дахь нүүрс усны бүрдэл нь серотонины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Мөн цусны даралтыг бууруулахад туслах тайвшруулах үйлчилгээтэй магнийг их хэмжээгээр агуулдаг. Үүнийг өглөөний цайндаа нэг аягаар самар болон өөрийнхөө цусны сахарын хэмжээг тэнцвэртэй байлгахын тулд бага зэрэг амттан нэмээд хэрэглээрэй. Үүнийг хэрэглэснээр өдрийг та илүү тайван өнгөрүүлэх болно.

6. Цитрусын төрлийн жимснүүд. Жүрж, усан үзэм болон бусад цитрусын төрлийн жимснүүд нь витамин С-гээр баялаг бөгөөд стрессийн түвшинг бууруулдаг болохыг судалгаагаар баталсан байна. Витамин С бол таны дархлааны системийг сайжруулдаг хүчтэй антиоксидант юм. Өдрийн цагаар нэг жүржийг өөрийгөө тайвшруулах  хачир маягаар хэрэглээрэй.

7. Амтат төмс ба лууван. Үндэст хүнсний ногоонууд нь серотонины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг эслэг болон нүүрс усаар баялаг байдаг. Мөн тэдгээр нь идэхэд амтлаг учраас чихэр, сахарын хорхойг дарж чадна. Амтат төмс болон лууван нь цусны даралт болон зүрхэнд сайнаар нөлөөлдөг витамин, эрдэс бодисын баялаг эх сурвалж юм. Өдөрт нэг шинэ лууванг багахан бүйлстэй эсвэл амтат төмсийг 7 хоногт 2 удаа өдрийн хоолондоо хэрэглээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35