Ажил горилогчийн асуух асуултанд бэлтгэлтэй байгаарай
2013, 10 сарын 15. 14:370
   Ярилцлагын үйл явц гайхамшигтай зүйлсээр дүүрэн байж болно. Маш олон ажил горилогчид танай албан болон албан бус хэв маягаас үүдэлтэй таны хувьд дэмжих ч бай, дэмжихгүй ч бай, ярилцлагыг хөгжүүлэх асуултуудыг асуудаг бөгөөд бүх ажил горилогчдод хариулах боломжийг олгодог.



   Хэрхэн ярилцлага хийхийг суралцах үедээ та зарим ажил горилогчдын хувьд тань руу “дайралт хийх” асуултуудад бэлтгэлтэй байгаарай. Та сониуч ажил горилогчдын асуух асуултанд бэлтгэхийн тулд   магадгүй компанийхаа талаар  (тухайн ажлын байрны тодорхойлолтынхоо талаар тодорхой хугацаанд сайн бодоорой)бага зэрэг судалгаа хийх хэрэгтэй ч болж магадгүй.

   Ярилцлага хийхээсээ өмнө ажил горилогчийн хувьд асууж мададгүй дараах асуултуудыг уншаарай. Энэ төрлийн мэдээллийг хялбархан олж авах боломжтой. Ялангуяа танай компани жижиг, хувийн компани бол.
Ярилцлаганд бэлтгэх ажлын нэг хэсэг болохын хувьд сайн ажил горилогч нар дараах асуултуудыг асууж магадгүй шүү. Тиймээс тэдэнд хариулахад бэлдээрэй:

Танай компаний тухай асуултууд
  • Танай компаний хамгийн шилдэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ юу вэ? Ирээдүйд ямар бүтээгдэхүүн,үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
  • Танай компаний голлох зах зээл болон өсөн нэмэгдэж байгаа ямар зах зээл байгаа вэ?
  • Танай компани ойрын жилүүдэд шинэ зах зээл рүү орох уу? борлуулалтын ямар төрлийн сувгуудыг ашигладаг вэ?
  • Та бүхэн ямар өсөлттэй байна гэж тооцож байна? Энэ өсөлт дотооддоо бий болсон уу эсвэл худалдан авалтаар бий болсон уу?
  • Энэ компанийг хэн эзэмшдэг вэ?
  • Та энэ компанид ямар эрх мэдэлтэй вэ? Энэ тухайгаа ярина уу.
  • Энэ байгууллагад хэдэн ажилчид ажилладаг вэ? Хэр олон хүн энэ оффист ажилладаг вэ?
  • Энэ компани худалдан авалтаар бизнесээ өсгөх төлөвлөгөөтэй байгаа юу?
  • Өнгөрсөн 5 жилийн хугацаанд компани ямар төлөвлөгөө хэрэгжүүлж ирсэн бэ? Ойрын хугацаанд ямар нэг бууралттай байх тооцоолол байна уу? Хэрэв тийм бол тэрхүү бууралт манай хэлтэс болон албан тушаалд хэрхэн нөлөөлөх вэ?
  • Компани одоогоор ямар томоохон асуудал эсвэл шийдвэрлэх асуудлуудтай тулгарч байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Ямар үр дүнг та хүлээж байна вэ?
  • Компани өөрийн зах зээл тус бүрт ямар хувь хэмжээ эзэлж байна вэ?
  • Өөр ямар компаниуд тэдгээр зах зээлд нөлөө үзүүлж байна вэ?
  • Сургалтын хөтөлбөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү. Танайх ажил мэргэжилтэй холбоотой сургалтын зардлыг нөхөн төлөх үү?
  • Танай ажилд авах философи юу вэ?
  • Үйл ажиллагааны өсөлт болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулан компани ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
  • Ойрын жилүүдэд компани ямар төлөвлөгөөтэй  байгаа вэ?
  • Таньд энэ  компаний юу нь хамгийн их таалагддаг вэ? Яагаад?
  • Танай компани салбартаа хэр зэрэг үнэлэмжтэй вэ? Энэ үнэлэмж нэг жилийн өмнөхөөс эсвэл хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн үү?
Хэлтэс буюу тасгийн тухай асуултууд
  • Хэлтсийн зохион байгуулалтын бүтцийн талаар болон үндсэн ажил үүргүүдийн талаар тайлбарлаж өгнө үү.
  • Би ажлаа хэнд тайлагнах  буюу удирдуулах вэ? Тухайн хүн хэнд ажлаа тайлагнах вэ?
  • Энэ хэлтэс өөр ямар хэлтэсүүдтэй хамгийн ойр ажилладаг вэ?
  • Энэ хэлтэст хэр олон хүн ажилладаг вэ?
  • Энэ хэлтэст ямар асуудал тулгарч байна вэ? Энэ хэлтсийн одоогийн зорилго, зорилт юу вэ?
Ажлын байрны тухай асуултууд
  • Би танай байгууллагаас ямар сургалтанд хамрагдах вэ? Хэр удаан?
  • Хэр олон хүн надад ажлаа тайлагнах вэ?
  • Ажлын байршлыг солих боломжтой юу? Эсвэл солих шаардлагатай юу?
  • Энэ ажлын байрыг хэрхэн зарласан бэ? Өмнөх хүн нь албан тушаал дэвшсэн үү? Тэд ямар шинэ албан тушаалд очсон бэ? Өмнөх хүн нь ажлаасаа халагдсан уу? яагаад?
  • Би энэ ажлыг өмнө нь хийж байсан хүнтэй нь ярилцах боломжтой юу?
  • Ажлын байрны тодорхойлолтыг бичгээр авах боломжтой юу?
  • Энэ ажлын байран дахь нэг өдрийг тодорхойлох боломжтой юу?
  • Энэ ажлын байрны зарыг хэр удаан нээлттэй байлгасан бэ?
  • Та хэр олон ажил горилогч нартай ярилцлага хийсэн бэ? Та шийдвэр гаргахаасаа өмнө хэр олон ажил горилогчидтой ярилцлага хийх вэ?
  • Энэ ажлын байранд тохирох ур чадвартай хүн танай байгууллагад байхгүй юм уу?
  • Та ажилд авах шийдвэр гаргахаасаа өмнө надтай хэр олон удаа ярилцлага хийх вэ? Би хэнтэй ярилцлага хийх вэ?
  • Би хаана ажиллах вэ? Би оффис/өрөө/тасалгаа/давхрыг нь харж болох уу?
  • Би энэ ажлын байранд хэр зэрэг сүүлийн үеийн техник хангамж болон програм хангамжийг ашиглах боломжтой вэ?
  • Би өдөр тутамдаа ямар эрх мэдэлтэй байх вэ?
  • Энэ ажлын байр нь компанидаа хөрвөх боломжтой юу? Ямар албан тушаал руу хөрвөх вэ?
  • Надтай энэ ажлын байранд хамгийн ойр ажиллах хүмүүсийн талаар бага зэрэг ярьж өгнө үү.


 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35