Амжилттай суралцагсдын хийдэг 5 зүйлс
2014, 5 сарын 20. 12:310

Ихэнхдээ бол хүн бүр суралцаж чадна. Гэхдээ зарим хүмүүс сайн үнэлгээ авахын тулд суралцаж, хөгждөг. Тэгвэл дараах алхмуудыг авч үзье.

Маш олон хүмүүс зөв учир шалтгаанаар амьдралынхаа туршид суралцахыг зорьдог. Эрдэмтэд оюун санаагаа муутгахыг хүсэхгүй л байгаа бол тархиа идэвхитэй байлгахыг сануулж байна. Гэхдээ зарим хүмүүс бусдаас илүү амархан бас хурдан сурдаг. Эдгээр ухаалаг хүмүүс бүтээлч байдал болон шинэчлэлийг харуулж, өөрийнхөө цаг хугацаанд шинэ ур чадварыг хурдан эзэмшдэг.

Бид бүгдээрээ олон жил сургуульд суралцаж, хэрхэн суралцахыг мэдсэн учраас суралцана гэдэг бол хялбар зүйл байж болох юм. Гэхдээ мэдлэгийн үндсэн байдлаас давсан зүйлийг суралцана гэдэг бол эрчимтэй суралцах бодит урлаг юм. Гүнзгий суралцахын тулд мэдлэг, ур чадварыг бүтээх цаг хугацаа, эрч хүч таньд хэрэгтэй. Амжилттай суралцагсад тухайн процессийг эрчимжүүлж, аль болох үр дүнтэй байлгах алхмыг мэддэг. Тэгвэл үүнийг хэрхэн хийх талаар дурдая.

1. Үр дүнг төсөөл.Суралцах сонирхолтой байснаар суралцана гэдэг бол академик эсвэл цаг завтай байгаа хүмүүсийн хувьд сайн зүйл. Гэхдээ завгүй хүний хувьд зорилготой байхын тулд суралцах хэрэгцээгээ судал. Хэрэгцээгээ мэдсэнээр ямар нэг зүйлийг хэр сайн, хэр хурдан суралцах хэрэгтэй байгааг үнэлэхэд тусална. Та шинэ ур чадвар эсвэл шинэ мэдлэгийг эзэмшиж эхлэхдээ тухайн мэдлэг ур чадвараар юу хийхээ өөртөө урьдчилан төсөөлж хар. Тухайн зүйл таны ажил амьдралынарга замыг хэрхэн өөрчлөх талаар оюун санаандаа тодорхой дүр зургийг гарга. Хэлний сургалтанд явах гэж байна уу? Тэгвэл өөрийгөө гадаадын оронд шинэ үйлчлүүлэгчтэй ярилцаж байгаагаар хар. Шинэ програм хангамж сурмаар байна уу? Тэгвэл тулгараад байгаа асуудлыг шийдэж, үйл ажиллагааг хэрхэн сайжруулж байгааг зураглан хар. Амжилттай суралцагсад эхлэл хэсэгт зорилгоо тодорхойлж, хүчтэй, зорилгодоо хүрсэн үед тохиолдох зүйлийг сэтгэл хөдлөлтэйгээр харж алсын харааг бий болгодог.

2. Сэдвийг эхлэх цэг болгон бод. Ихэнх хүмүүс ахлах сургууль, коллеждоо олон тооны сурах бичгийг онцгойлон судалж байснаа санадаг. Тухайн үгс тархин дотор олон зүйлстэй холилдон замхардаг. Хэрэв таны судалж байгаа материал текст агуулга бол тухайн мэдээллийг хадгалах олон газруудынхаа зөвхөн нэгэнд нь л хадгал. Шилдэг суралцагсад тухайн сэдвээс л эхлэн хөдөлж эхэлдэг. Тэд туршилтаар суралцаж, нэмэлт боломжуудыг бүтээдэг. Тэд магадгүй хэн нэгэн мэргэжилтэнтэй суугаад ярилцаж, бусад суралцагсадтай хэлэлцэж ярилцдаг байх. Тэд ном бол мэдээлэл байдаг зөвхөн нэг “байршил” гэдгийг мэддэг бөгөөд бусад орчноос бас эрэлхийлж байдаг. Тэд ажил дээрээ эсвэл гадуур явж байхдаа ч тэдгээр санаа, ур чадваруудыг олж харж, илүү гайхалтай зүйлийг бий болгодог.

3. Эх хэл дээрээ суралц. Тархи бүр мэдээлэл хүлээж авах онцгой аргатай байдаг. Зарим ньцагаан цаасан дээр зураглаж харах дуртай бол зарим нь чангаар сонсож, зарим нь практик аргаар засч сэлбэн өөрийнхөөрөө хүлээн авах дуртай. Таны сэтгэлгээнд ямар арга тохирч байгааг шийдвэрлэж, тухайн материалыг хөрвүүл. Хэрэв та дүрсэлдэг бол схем гаргаж, YouTube –ийн хичээлүүдээс суралц. Хэрэв та сонсдог бол лекцийн бичлэг сонсох, өөртөө чангаар унших эсвэл хэн нэгэнтэй ярилцаж болно. Хэрэв та мэдрэмжтэй бол үйлдэл хийж, загвар бий болго эсвэл компьютерийн загварчлал ашигла. Амжилттай суралцагсад өөрсдийн суралцах хэрэгцээг танин мэдэж, түүнийгээ бусдад идэвхитэй илэрхийлж, түүнд хүрэх шаардлагатай зүйлсийг хийдэг.

4. Бүтэлгүйтлийг хөгжилтэй зүйл болгон хувирга. Та эхнээсээ л амжилттай байж, олон зүйлийг суралцаж чадна. Бодит сургалт туршилт болон хил хязгаарыг давахаас бий болдог. Амжилттай суралцагсад хязгаарлалтыг тэлж, аливаа зүйлс хэрхэнявагддагийг ойлгохдоо бүтэлгүйтдэг ч үнэндээ тэд тэгдэггүй. Ямар ч үед ямар нэг хүч сорьсон, сайн мэддэггүй зүйлтэй тулгарч, саатаж, бүтэлгүйтдэг. Хэн ч тэнэг харагдах дургүй. Та магадгүй сандарч,мэгдэх дургүй байж болох юм. Санаа зовж, урам хугарахын хэрээр та магадгүй бууж өгөхийг хүсч болох юм. Гэхдээ та бүтэлгүйтэл бүрээс хөгжилтэй зүйлийг эрэлхийлэх нь найз нөхөд, гэр бүлтэйгээ хөгжилтэй түүхүүдийг хуваалцаж, инээж, цааш үргэлжлүүлэн хичээхэд бэлэн болж болох юм. Бүтэлгүйтлийг ялан дийлснээр урт хугацаанд сайн суралцахад тусална.

5. Хариуцлагатай байдлыг бий болго. Хүмүүс тухайн зүйлээ хийж гүйцэтгэж, бусдад хариуцлагатай байх үедээ шаргуу ажилладаг. Ихэнхдээ бол шаргуу суралцах нь хэтийн туршлага болно гэж болно. Хоёр 7 хоногоос дээш хугацаагаар бол илүү их ажилла. Амжилттай суралцагсад эцсийн хугацаа, хэмжих зүйлийг тогтоосноор өөрсдийгөө хариуцлагатай болгодог. Асуудал нь юу вэ гэвэл эдгээр хандлага таныг идэвхижүүлж байдаг ч гэсэн ихэнхдээ айдастай болдог. Таны шинэ ур чадвар, мэдлэгийг харуулах боломжуудыг бий болгосноор тухайн зүйлийг дуусгахаар урагшилж чадна. Хэрэв тухайн зүйл таныг бухимдуулж байгаа бол таны хүчин чармайлтыг дэмжих найз нөхөд байгаа эсэхийг бататгаарай. Энэ нь амжилтыг тэмдэглэж, суралцах нь илүү амттай гэдгийг мэдрэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35