Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд №3
2014, 5 сарын 30. 11:490

Мөрдлөг 3. Ажилдаа очсон бол тэндээ суурьтай бол

Ямар нэг үр, ургамлыг шилжүүлэн суулгаж буй цэцэрлэгч үүний дараах хэсэгхэн хугацаа маш эгзэгтэй гэдгийг мэддэг. Шилжүүлэн суулгах нь ямар ч тэсвэртэй ургамлыг цочирдуулж, үндэс нь шинэ хөрсөнд дасан зохицож ургахад хугацаа хэрэгтэй болдог. Хүн ч гэсэн үүнтэй ойролцоо байдаг. Нэг ажилласан газраа бид өөрсдийн гэсэн дадал, зуршил, ёс жаяг, харилцаа холбоотой болдог. Удаан ажиллах тусам илүү их нутагшдаг. Ингэснээр шинэ ажилд шилжихэд орчинд нь дасан зохицох хэцүү байдаг.

Шилжилтээ амжилттай хийхийн тулд шилжиж очсон газартаа бүхнээ зориулах хэрэгтэй байдаг. Хуучин ажил, тэндхийн ажил явуулах арга маягийг таг мартаж, шинэ байгууллагадаа үнэнч, бахдалтай байж, гүн суурилах хэрэгтэй. Хүмүүс асуугаагүй бол хуучин ажлынхаа талаар ярихгүй байх нь дээр. Хуучин компани тань алдартай байгууллага байсан, эсвэл та тэнд сайн сайхан үеэ өнгөрөөснөөс болоод шинэ ажлаа түүнтэй зүйрлэн ярихыг хүсч болох юм. Гэвч ингэх хэрэггүй. Энэ нь таныг бэрхшээлд оруулж болох юм.

Төслийн менежер хийдэг Волли гэгч залуу хэлтсүүдийн хоорондох зөрчлийн асуудлаар захиралдаа дуудагдан ордог байжээ. Харин удалгүй тэрээр шинэ ажилд шилжиж, тэнд нь иймэрхүү юм бараг гардаггүй байж. Өнөөх залуу хамт ажиллагчиддаа “Эй Ти эн Ти-д манай захирал …. гэж хэлдэг байсан”, “Эй Ти эн Ти-д байхад бид үүнийг ингэж хийдэг байсан” гэх мэтээр ярих болжээ. Харьцуулаад яривал хамт ажиллагчид нь илүү сайн ойлгож, ажлаа арай өөрөөр хийх байх гэж бодсон байна. Гэвч энэ нь бүтсэнгүй. Анхандаа хамт ажиллагчид нь жаахан дургүйцэж байжээ. Удалгүй тэд түүний араар муулан ярих болсон байна. Волли шинэ байгууллагынхаа соёлд зохицож, захирал болон хамт ажиллагчидтайгаа сайн харилцаа тогтоосон ч өмнөх байдал нь үүнд ихээхэн саад болжээ.

Шинэ байгууллагад тань таны ур чадвар, мэдлэг хэрэгтэй ч таны өсөж төлөвшсөн орчин буюу өмнөх байгууллагатай харьцуулагдах шаардлага байхгүй. Энэ нь хурц шүүмжлэл, харьцууллаас л зайлсхийх хэрэгтэй гэсэн үг төдий биш юм. Даруухан шүүмжлэл буюу байгууллагынхаа мэдээллийн технологийн систем муутай байгаад гайхаж байгаагаа, хуучин захирал тань ажилчдаа яаж идэвхжүүлдэг байсан талаар ярих нь ч хүмүүсийн эгдүүцлийг хүргэж болно. Санаа зорилго тань эерэг байлаа ч хүмүүс тэгж ойлгохгүй. Шинээр ирсэн хүн байгууллагаа мэддэг гэдгээ харуулсан хойноо л шүүмжлэх эрхтэй болно.

Шинэ хамтрагчид тань таныг шинэ орчиндоо хэр идээшиж байгааг үргэлж харж байна. Хуучин ажилдаа сайн байсан гэдэг нь шинэ байгууллагад амжилт гаргана гэсэн үг биш юм. Ажлаа хичнээн сайн мэддэг байлаа ч шинэ байгууллагын хэм хэмжээ, үнэт зүйлтэй зөрчилддөг. Жишээлбэл Жойс Англи Голландын хамтарсан компаниас хувиараа эрхлэх аж ахуй хэв шинжийн Америк маягийн компанид шилжжээ. Тэрээр хугацаа их орох байлаа ч гаргасан шийдвэр бүрээ зохих хүмүүст нь шалгуулж байх ёстой гэж бодож байж. Жойсын санаа зорилго зөв, сайн байсан ч хамт ажиллагчид нь түүнийг цагаа дэмий, буруу зүйлд зарцуулдаг гэж харах болов. Зарим нөхдүүд нь түүнд санаа бодлоо чөлөөтэй нээж, зөвлөснөөр Жойс зөв замд оржээ. Одоо тэрээр шинэ албан тушаалдаа эрх чөлөөтэй ажиллаж байна.

Өнгөрсөн ажлаа харахын оронд шинэ байгууллагынхаа түүхийг сонирхож, таньж мэдэхэд анхаар. Таны өмнө тухайн ажлыг хийж байсан хүнтэй ярилцаж, ажил нь ямархуу байсан талаар асуу. Түүхийг давтах хэрэггүй, түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Энэ нь танд хөшүүрэг болно. Жишээлбэл өмнө нь байгууллага хүмүүсээ хөгжүүлэх талаар яаж анхаарч байсныг иш татаж, эдгээр үнэт зүйлсийг уламжлан залгамжлах хэрэгтэй талаар ярь.

Шинэ байгууллагадаа үнэнч, хамт ажиллагчдаа дэмждэг гэдгээ харуул. Дэмжин харилцдаг захиралгүй, мэдээллийн технологийн супер тоног төхөөрөмж, сүлжээгүй болсон талаараа гомдоллож суухын оронд эерэг хандлагатай байж, хэрэгжиж буй зүйлийг сайшаа. Үүний дараа өөрийн эрч хүчээ байгууллагынхаа сайн сайханд зориулж, бусдын эсрэг биш, хүмүүстэй хамт ажиллахыг хичээ.

Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүийг Карьер менежмент номноос үргэлжлүүлэн уншаарай.

Ажилдаа ахих үнэн мөрдлөг №2-ийг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35