Шилдэг гүйцэтгэгчдийг дундаж гүйцэтгэгчдээс ялгах 7 зүйлс
2014, 7 сарын 2. 10:490

Энэ бол стастистикийн үнэн. Ихэнх хүмүүс дунджаас доогуур байдаг. Та топ гүйцэтгэгчдийн бүлэг руу орохталаар бага боддог байж болох юм.

Бүх хүүхдүүд нь дунджаас дээгүүр байдаг нэгэн хотхоны тухай өгүүлдэг 10 гаруй жил явагдаж байгаа нэгэн радио шоу бий. Урт удаан ажилла. Гэхдээ та эсрэг тэсрэг байдал нь үнэн гэдгийг мэдэх болно. Энэ нь юу вэ гэвэл ихэнх хүмүүс үнэндээ дунджаас доогуур байдаг.

Би үүнийг доромжлол гэж хэлэх гээгүй. Гэхдээ энэ бол статистикийн үнэн. Ямар ч группт дундаж зүйлийг хийж чадах хүмүүс бий. Нэн ялангуяа 0-ээс дээш. Гэхдээ энэ нь та гүйцэтгэлээ сайжруулах талаар төсөөлөхөөс илүү хялбар байж болох юм.

Тиймээс цөөн хүмүүс л амжилтанд хүрдэг. Учир нь ихэнх хүмүүс эхлэхээсээ ч өмнө бууж өгдөг. Тэгвэл цөөн тооны хүмүүс гайхамшигт хүрэхдээ ашигладаг 7 чухал зүйлс бий:

1. Өрсөлдөх чадварын түвшинд хүр.

Энэ зорилгын хамгийн эхнийзүйл бол энэ. Та ямар нэг зүйлийг эхлэхдээ тухайн салбартаа номер нэг мэргэжилтэн байх албагүй боловч дор хаяж ярьж байгаа зүйлийнхээ талаар мэддэг байх хэрэгтэй.

Хэрэв та шилдэг далайчин байхыг хүсдэг бол далайн аялалын талаарх үндсэн зүйлсийг суралцах хэрэгтэй. Хэрэв та шилдэг маркетьер байхыг хүсдэг бол маркетингийн үндэс суурийг судлах хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн нэр алдартай хүн гэж нэрлэх хэрэггүй. Үүний оронд ярианы ажлаар ажлаа эхлүүлж, сонирхдог салбарынхаа талаар судалж эхэл.

2. Ирээдүйн талаар бод.

Шилдэг удирдагчид ирээдүйг өөр өөрөөр хардгийг бид мэднэ. Ямар ч салбарт сайжрахыг хүсч байгаа хэнд ч энэ байдал адилхан. Хэрэв та төсггөлийг нь эхэлж хардаг бол амжилтанд хүрнэ.

Манай өндөр амжилттай ажиллаж байгаа хамт олон коллежийн оюутнуудад энгийн зөвлөгөө санал болгосон юм. Өрсөлдөхийг хүсч байгаа хүмүүсийнхээ LinkedIn профайлыг хайж, албан тушаалаа зурагла. Дараа нь хойноос нь урагш төлөвлө.

3. Үнэ цэнэтэй зорилго тодорхойл. 

Хэр олон хүн ямар нэг зорилгын төлөө үнэ цэнэтэй хөдөлмөр хүчээ зарцуулж байдаг тухай тийм ч их боддоггүй нь гайхалтай. Тэд хэн нэгний ирээдүйн мөрөөдлийн албан тушаалыг нь булааж байхад бусад нь өөрсөддөө эсвэл амьдралдаа зориулж хэн нэгэн тэдний өмнөөс хийсэн сонголтуудыг сонгож байдаг. Тэд амжилтанд хүрэх нь хэцүү гэдгийг мэддэг. Тэд зорилгодоо хүрсэн ч сэтгэл хангалуун бус байдаг боловч яагаад гэдгээ мэддэггүй.

Нэгэн мэргэн хүн “Та дээш авирахыг хүсч байгаа таныг урагшлуулах алхам хийхгүй байснаас шатны хамгийн эхний алхам дээр зогсож байх нь дээр” гэж хэлсэн байдаг.

4. Технологийг хөшүүрэгд.

Бид урьд өмнө байгаагүй технологийн ахиц дэвшлийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс жирийн буюу дундаж гүйцэтгэгчид бусдаас өмнө шинэ технологийг ашиглан өөрийн салбартаа өрсөлдөгчдөө ялах боломжтой болж байна.

Тэдгээр нь бодитой буюу анхдагч сайжруулалтууд байх албагүй. Жишээ нь, онлайн гоёл чимэглэлийн жижиглэн худалдаалагч Blue Nile Сиатлд вэбсайт хийхээсээ өмнө агуулах байгуулах хэрэгтэй байв. Хэрэв та компанийхаа байгууллагын шинэ бөгөөд ухаалаг хэрэгсэл ашиглах анхны борлуулалтын ажилтан эсвэл шинэ бөгөөд илүү сайн тоног төхөөрөмж ашиглах багийнхаа анхны спортын тамирчин бол юу болох вэ?

5. Бусдыг эхэнд нь тавь.

Гайхалтай мөртлөө хувиа хичээсэн маш олон хүмүүс байдаг боловч хувиа хичээх нь ёс суртахууны хувьд сайн зүйл боловч бидний ярих гэж байгаа сэдэв биш юм. Гэхдээ дээр дурдсан зөвлөгөөний хоёр дах хэсэгт бид ирээдүйн талаар зураглан бодож байхдаа хүмүүс бидэнд хэрхэн хариу үзүүлж байгаа талаар бодох дуртай.

Хүмүүстэй хэлэлцсэнээр та тэдэнд илүү их таалагдахыг хүсч байна уу? Та тэднийг танай бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсч байна уу? Та үйлчилгээнийхээ тухай тэдэнд ярихыг хүсч байна уу? Үр дүнг нь төсөөлөөд ажиллаж эхэл.

6. Хүмүүст хүндэтгэлтэйгээр хандаж, тэд ч бас таньтай адилхан хандана гэсэн хүлээлттэй бай. 

Сүүлд өгөх зөвлөгөөнүүдийн нэг бол нарийн ухаантай байх. Та бусадтай нэгэн зэрэг хүндэтгэлтэй хандах нь чухал. Үндэс сууриас нь авахуулаадасар том зүйл хүртэл амжилттай байхын тулд таньд тэдний тусламж хэрэгтэй бөгөөд та тэдэнд сайн хандахгүй бол хүмүүс таньд туслана гэж төсөөлж чадахгүй шүү дээ.

Үүнтэй нэгэн адилаар зоосны нөгөө талыг бүү мартаарай. Бялдуучлах эсвэл шударга бус хандаж, өөрийгөө хүндлэх гэхээсээ илүүтэй хүмүүстэй үнэнээсээ хүндлэлтэй харилцана гэдэг хэцүү байдаг. Тиймээс уур амьсгалыг бүрдүүлж, та ч бас хүндлүүлэх хүлээлттэй байна гэдгээ харуул.

7. Шударга ил тод байдлыг үнэл.

Та гүн гүнзгий бүх нууцуудаа хуваалцах албагүй боловч шударга, ил тод байдал бол ихэнхдээ шилдэг бодлого байдаг. Ихэнхдээ бидхүмүүсийг илүү сайн шийдвэр гаргах мэдээллийг хүлээдэг. Учир нь бид айдастай байна.Тэд өөр шийдлийг сонгох вий , урмыг минь хугалах вий, бидний хүрэх амжилтаас илүү амжилтанд хүрэх вий ч гэж айдаг.

Хөшгөө нээж, айдсынхаа хил хязгаарыг даван гар. Та багахан эрсдэлтэй тулгарч болох ч үр ашиг нь юутай ч харьцуулашгүй бөгөөд та итгэлийг олж, санаанд оромгүй үр ашгийгч хүлээн авч болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35