Ирээдүйн удирдагч бүрт байвал зохих 10 чанар
2014, 9 сарын 30. 9:380

Бизнесийн нэгэн онолоор “Альфа” удирдагчид шилдэг бизнес эрхлэгчид байдаг гэсэн үзэл удаан хугацаанд байсаар ирсэн. Байгууллагын босоо бүтцийн загварт хяналт тавьж, бат зогсдог хүмүүс бол эрчтэй, үр дүнд чиглэсэн хүмүүс байдаг. Би хамтын ажиллагаа, дэмжлэг, харилцаа зэрэгт анхаардаг “Бета” соёлын бүтцээс амжилтанд хүрч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг анзаарсан юм.

Зарим зөвлөгөөнд байгууллагын шинэ хэвтээ бүтэц нь үргэлж харилцаа холбоотой байж, залуу үеийнхнийг ажиллуулахад чиглэгдэж байна гэж үздэг. Бизнесийн соёлын мэргэжилтэнДоктор Дана Арди “Альфагийн уналт” хэмээх номондоо “бета” байрлалын онол өсөн нэмэгдэж байгаа нь нийгмийг онцгойлон үздэг, хурдтай харилцаж, хамтран ажиллаж болдог интернетийн нөлөөгөөр өргөн хүрээний соёлын өөрчлөлт болсонтой холбоотой гэж үзжээ.

Та “альфа” соёл давамгайлж байгаа үед Facebook, Wikipedia болон Twitter–ийн хэрэглээ өсөн нэмэгдэнэ гэж төсөөлж байна уу? Ийм зүйл хэзээ ч болохгүй. Ардигийн зөвлөж байгаагаар ирээдүйд хамгийн амжилттай ажиллах ажлын байрууд “бета” зан төлөвийн дараах онцлог шинжид дасан зохицож, “бета” манлайллын загварт нэгдэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна:

1. Хуучны тушаал- хяналт гэсэн загвараас зайлсхий. Өнөөгийн амжилттай байгаа жижиг бизнесүүд босоо биш, хэвтээ загвартай байна. Байгууллагад ажиллаж байгаа хүн бүр ямар нэг гайхалтай том зүйлийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг. Тэд тэргүүлэх зэргийн технологи дээр ажиллахыг хүсдэг.

2. Хувь хүний менежмент. Өөрийнхөө хандлагыг анхаарч, таньж мэдэн, ирээдүйданхаардаг шигээ одоо цаг дээрээ ч анхаар. Та хамтран ажиллах зан төлөвийг урамшуулах замаар багийн гишүүдийн хувь хүний өөрийгөө эрхэмлэх байдлыг удирдах хэрэгтэй. Ялангуяа хямралын үед шийдэмгий манлайлал үргэлж хэрэгтэй байдаг. Гэхдээ би та бүхэнд нийтийн ардчиллыг санал болгоогүй шүү.

3. Стрессийг зохицуулах. “Бета”-чууд багийн гишүүд өгөгдсөн боломжийг өөрчлөлт хийх, чухал шийдвэр гаргахад хувь нэмэр оруулж, тэдний ололт, сурсан зүйлийг нөгөөд таниулж байдаг гэдэгт итгэдэг. Багийн гишүүдээ өөрсдийн давууталаараа ажиллахыг нь дэмж. Ингэснээрбаг, байгуулага бүхэлдээ өрсөлдөөнд орно.

4. Багийн ажил, хамтын ажиллагааг шагнаж, урамшуулах. Өрсөлдөөнийг хурцлахын оронд олон нийтэд үнэ цэнийг хуваалц. Багийн гишүүд өөрсдийгөө илэрхийлэх тал дээр илүү хүчтэй, дэмжлэгтэй болно. Шилдэг багууд оюун санааны хувьд хамтран ажилладаг. Нэг бүхэл зүйл гэдэг түүний нэг хэсгээс илүү байдаг.

5. Хамтын соёлыг бий болго. Манлайлал гэдэг бол хувирамтгай, уян хатан зүйл. Шулуун шударга байдал ба зан төлөв гэдэг бол чухал зүйл. Хүн бүр соёлын тухай мэддэг. Хүн бүр ямар нэг соёлд нэгддэг. Хүн бүр хүсэл тэмүүлэл, түүнийхээ өнгө аясыг таньж мэддэг. Харин үр дүнд хүрнэ гэдэг бол армийг урагшлуулахаас илүү симфони оркестр тоглуулахтай адил гэж хэлж болно.

6. Ажил үүргийн өөрчлөлтийг 7 хоног тутам, өдөр бүр, цаг тутам хийхэд бэлэн бай. Бизнес эрхлэгчдийн гаргадаг том алдааны нэг бол хангалттай хурдан ажиллаж чаддаггүй байдал юм. Зах зээл, эрэлт хэрэгцээ хурдан өөрчлөгдөж байдаг. Тиймээс нийгэм, дэлхий, орчны үүрэг хариуцлагуудад анхаар. Босоо бүтэц нь ажил үүргийг зохицуулах, тэдгээрийг дахин тодорхойлоход хэцүү болгодог. Тиймээс “бета” бүтэц соёлд нэгд.

7. Сэтгэл зүрхтэй бас итгэлтэй бай. Өөртөө, захирлуудын зөвлөл, гүйцэтгэх захирлууд, ажилчид гээд бусдад анхаарал халамжтай бай. Энэ бол амжилттай компаний хамгийн чухал ганц онцлог шинж гэж хэлж болно. Хэрэв хэн нэгэн хүн соёлд нийцэхгүй байгаа бол эсвэл ажлаа хийхгүй байгаа бол өөрчлөлтийг мэдрэмжтэйгээр хурдан хий.

8. Ажилчдаа хувь нэмэр оруулахыг урь. Байгууллагад байгаа хүн бүр өөрсдийн зорилго, потенциальдхүрснээр бизнес илүү амжилттай байна. Амжилттай байгууллагын соёл нь ажилчдынхаа арга барилыг байнга шинэчилж, уян хатан байдлыг хадгалж, тэднийг гольдрилд нь оруулж байдаг.

9. Ялгаатай бай. Бизнес эрхлэгчид багуудыг бүрдүүлдэг. Тэд ажлын байрны орон тоо бөглөдөггүй. Брэнд их сургуулиудыг төгссөн хүмүүс ч байгууллагад гайхалтай зүйлийг хийж чадахгүй, таарч тохирохгүй байх явдал байдаг. Тиймээс төгс хүнийг хүлээх хэрэггүй. Дүнгийн үзүүлэлт, потенциалаар нь ажилд ав.

10. Хүн бүр супер од байх шаардлагагүй. Супер одууд бөмбөг дамжуулдаггүй, зөвхөн гоол руу шидэлт хийдэг. Байгуулагад байгаа хүн бүр ахиж дэвшихийг хүсдэггүй. Энэ бол урагш ахихад төгс сайн зүйл. Ажилчдаа сургаж, арга барил эзэмшүүлдэг спонсор байх нь чухал. Сонсоход цаг зарцуул. Тэдэнд амжилтанд хүрэхэд шаардлагатай зүйлсийг нь өг.

Дэлхий дахинд ухаалаг бизнес эрхлэгчид, менежерүүд айдас хүйдэс, эрх мэдэл, өрсөлдөөнд найдахаас илүү нөлөөлөл, хамтран ажиллах замаар илүү үр дүнтэй манлайлж байна. Энэ бол өнөөгийн өөрчлөгдөж буй зах зээлд амжилт олох шинэ загвар. Танай бизнес энэ шинэ загварын хаана нь байна?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04