Хавдар болон бусад олон төрлийн өвчнүүдийг анагаах нөлөөтэй жүүс
2014, 11 сарын 19. 9:410

Лууван, төмс, алим

Энэхүү гайхалтай жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биенд хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

Үүнийг бэлдэхэд тун амархан.

Нэг ширхэг лууван, нэг ширхэг төмс, нэг ширхэг алим орно. Эдгээрийг хольж жүүс гаргаж авна.

Лууван, төмс, алимаа сайтар угааж, хэрчим болгон зүсэж, бутлагч буюу жүүс шахагч машинд хийгээд хутгана. Жүүсээ шахасны дараа тэр даруй уух хэрэгтэй. Энэ жүүсээ хүчиллэг, шинэлэг амттай болгохыг хүсвэл лемон нэмээрэй.

Энэ жүүс олон өвчнийг анагаах тустай.

1.Хавдрын эсүүдийг үүсэх, тархахаас урьдчилан сэргийлэх.

2.Элэг, бөөр, дэлүүг өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна, шархлааг анагаадаг.

3.Уушгины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны даралтыг бууруулах нөлөөтэй.

4.Дархлааны системийг сайжруулна.

5.Энэ жүүс нь хараанд сайн нөлөөтэй бөгөөд улайж, хуурайшиж, ядарсан нүдийг сэргээж өгдөг.

6.Биеийн тамирын дасгалын дараа булчингийн өвдөлтийгнамдаадаг.

7.Гэдэсний ажиллагааг сайжруулж, хоргүйжүүлэн, арьсыг эрүүл, сайхан харагдуулна.

8.Мөн энэ жүүс нь батгыг арилгахад ч нөлөөлнө.

9.Хоол боловсруулалт, хоолой, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

10.Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.

Энэхүү шидэт жүүсийг хэзээ уух вэ?

Энэ жүүсийг өглөө өлөн ходоодон дээрээ уух нь зөв. Энэ жүүсийг уугаад нэг цагийн дараа өглөөний цайгаа ууна. Хурдан үр дүнд хүрэхийн тулд өглөө нэг удаа, орой 5 цагаас өмнө нэг удаа, өдөрт хоёр удаа ууж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35