Шинэ ажил хайх үедээ өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөөрэй
2014, 11 сарын 27. 10:050

Хэрэв та албан тушаалаа өөрчлөх эсвэлшинэ ажил хайхаар шийдсэн бол өөртөө дүн шинжилгээ хийх нь маш чухал. Бидний ихэнх нь хүний нөөцийн зах зээлд Сивигээ өнгөцхөн өөрчлөөд илгээчихдэг. Гэхдээ та одоогийн ажилдаа хэр удаан ажилласан ч бай та илүү их зүйлийг хийж чадна.

Магадгүй амжилттай ажил хайх хамгийн чухал хүчин зүйл бол тухайн ажил үүргээс юу хүсч байгаагаа, ямар ажил олгогч хэрэгтэй байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Өөртөө дүн шинжилгээ хийснээр тухайн ажил дээр гараад юу хийх вэ гэдгээ тодорхойлж, шинэ ажлаа илүү боловсронгуй байдлаар хайх боломжийг олгодог.

Хувийн онцлог шинж, урам зориг авдаг зүйлс, зорилгоо та урьд өмнө тодорхойлоогүй ч байж болох юм. Эдгээр хүчин зүйлс таныг тухайн ажилд тохирч байгаа эсэхийг тодорхойлоход тусална. Мөн энэхүү мэдээллийг шинэ ажлын байр хайхдаа, Сиви, өргөдөл бичихдээ ашиглах боломжтой:

  1. Ур чадвар ба мэргэшил: Одоогийн ажлаа хийж гүйцэтгэхэд тань хувь нэмэр болж байгаа бүхий л ур чадварынхаа жагсаалтыг гарга. Ашигладаггүй боловч тухайн ажил үүрэгтэй холбоотой нэмэлт ур чадваруудаа бас жагсаагаарай. Өөрийнхөө ур чадвар, дуртай, дургүй зүйлсдээ шударгаар үнэлэлт дүгнэлт өг. Жишээ нь та Excel программыг маш сайн эзэмшсэн гэж бодъё. Гэтэл дараагийн хэдэн ажил энэ программ хэрэглээнээс гарвал яах вэ? Энэхүү дэлгэрэнгүй дүгнэлт таны ажил хайх арга хэлбэрийг тодорхойлж, өөртөө тохирох албан тушаалыг олоход тусална.
  2. Хувийн онцлог, давуу тал: Энэ бол зөвхөн мэдлэгийн систем гэх мэт бодит ур чадвар биш боловч манлайлах, харилцааны ур чадвар, төлөөлөх ур чадвар гэх мэт хувийн онцлог шинжүүд юм. Тэдгээр бүх давуу талууд тань тухайн ажил үүрэгт маш сайн тохирч ч болно шүү дээ. Түүнчлэн багаар ажиллахаас илүү ганцаараа ажиллахыг хүсдэг бол тухайн онцлог шинжид тохирох ажлын байрыг тодорхойлоход тусалж болно шүү дээ.
  3. Оруулах хувь нэмэр/үнэ цэнэ: “Үнэ цэнэ” гэдэг бол ойлголт маш олон салбарт байдаг нэр томъёо юм. Энэнь хүний нөөцийн салбарт тухайн ажил горилогч тухайн ажил үүрэгт бусад ажил горилогчдоос ямар үнэ цэнийг илүү авчрах вэ гэдгийг тодорхойлдог нэр томъёо юм. Та тухайн ажил олгогчийг сайжруулах ямар туршлага, харилцаа холбоо, ур чадвар, давуу талтай вэ?
  4. Таны зорилго ба албан тушаалын ахиц дэвшил : Бидний ихэнх нь ажлаа өөрчлөх болгондоо албан тушаалаа ахиулна гэсэн логик замыг хайдаг. Гэхдээ бид албан тушаалдаа ахиж дэвшихдээ зорилго, урам зоригоо өөрчилж болох юм. Өөртөө үнэлэлт өгснөөр өөрийнхөө ерөнхий зорилго, албан тушаалын төлөвлөгөөндөө шударга хандах боломжийг олгодог. Хэрэв шаардлагатай бол хүсэл эрмэлзлэлээ хэрэгжүүлэхийн тулд зөв замдаа орох, өөрчлөлт хийх хэрэгтэй.
  5. Та юу хүсч байна вэ? Та хүсч байгаа ажил үүргийнхээ төрөл болон тухайн ажил олгогчид ямар хувь нэмрийг санал болгох вэ гэдгээ тодорхойлохын тулд энэ бүх мэдээллийг ашиглах хэрэгтэй. Таньд шаардлагатай байгаа цалин урамшуулал, байршил, ажил олгогч, соёл гэх мэтийг дэлгэрэнгүй тодорхойлж, зорилтот ажлын байр хайлтаа эхлүүлж болно.
  6. Үнэлэлт, дүгнэлтээ ашиглах: Өөртөө өгсөн дүгнэлтээ орохыг хүсч байгаа ажлынхаа Сиви, өргөдлөө засаж шинэчлэхдээ ашиглаарай. Шинэ ажилд өргөдөл гаргахдаа Сивигээ засч өөрчлөх нь маш чухал. Дээрх процессийн дагуу боловсруулсан мэдээллээ ажил олгогчийн шаардлагын дагуу бататган оруулаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04