Шилдэг удирдагчдын 5 хүчирхэг дадал
2014, 12 сарын 17. 10:300

Орчин үеийн хамгийн амжилттай яваа удирдагчдийн аргуудыг хэрэгжүүлж, бизнесээ шилдэг болгоорой.

Өнөөгийн бизнесийн ертөнцөд өөрчлөлт хурдтай, санаандгүй байдлаар явагддаг болсон мэт. Шилдэг компаниудын нэг өдрийн ажил дараа өдөр гайхалтай сайн биш байж болно. Шилдэг хүмүүс танай байгууллагад ирж, явж, бизнесийн стратегиа зах зээлийн өөрчлөлттэй холбогдуулан өөрчлөх хэрэгтэй болдог. Асуудал бэрхшээл гэдэг амжилттай бизнесийг ч хэцүү болгож байж мэдэх юм. Гэхдээ хамгийн амжилттай удирдагч нар хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ч компаниа хэрхэн ажилууллахаа шийдвэрлэж чаддаг.

Шилдэг удирдагч нар хүмүүстээ урам зориг өгч, ажилдаа идэвхитэй оролцуулж, аз жаргалтай байхад нь тусалж байдаг. Шилдэг удирдагч нарын дараах 5 дадал зуршлыг хэрэгжүүлж, компаний гүйцэтгэл хэрхэн сайжрахыг хараарай.

1. Өндөр шаардлага тавь

Хүмүүсээ ажилдаа байнга сайн ажиллахыг нь дэмжих хамгийн сайн арга бол өндөр шаардлага тавьж, тэрхүү шаардлагыг давах, түүнд хүрэхийг дэмжих. Өөрийнхөө шийдвэрлэж чадахгүй ажлуудаа ажилчиддаа шилжүүл. Тэдний хувьд бодитой зорилго тавиад багийн гишүүн бүрийг үнэ цэнэтэй гишүүн гэж хандах хэрэгтэй. Тэдэнд өөрсдөд нь шийдвэр гаргах эрхийг нь өгөөд , өөрсдөө харж байгаачлан ажлаа сайн хийх, таны гаргасан гүйцэтгэлийн стандарт, хүлээлтүүдийг хэрэгжүүлэх шаардлага тавь.

2. Бүтээлч ажлын соёлыг бий болго

Ажлын байр гэдэг бол ажилч хичээнгүй, нээлттэй, хөгжилтэй газар бөгөөд хүнд хэцүү цаг үед ч гэсэн хамгийн бүтээлч, амжилттай байх боломжтой. Ажилчдаасаа ирж байгаа шинэ санаа, санаачлагад нээлттэй хандаж, өөрсдийнх нь дуу хоолойг сонсож, хүчин чармайлтыг нь үнэлж байгаа гэдгээ харуулаарай.

3. Бодитой, шударга байж, амлалтаа биелүүлээрэй.

Ажилчидтайгаа уулзах цаг гарга. Ажилчиддаа бодитой байгаарай. Ажилчдаа ажиглаж, өөрсдийнх нь албан тушаалын түвшинд байгаа болон удирдлага менежмент, байгууллагын түвшинд ажил, асуудлын талаар ямар бодолтой байгааг нь асуу. Тэдэнтэй шударга байгаарай. Биелүүлж чадахгүй амлалт бүү өг. Тэдний үзэл бодлыг сонсож, ажилчидтайгаа холбоотой асуудлыг шийдвэрлэх, стратеги боловсруулах хурлыг тогтмол зохион байгуул.

4. Багаа төлөвлөгөөний нэг хэсэг болго

Удирдагчийн үүрэг бол байгууллагын чиглэлийг тодорхойлохоос гадна ажилчдынхаа мэдлэг, ур чадварт анхаарах нь байгууллагын амжилтанд чухал нөлөөтэй байдаг. Ажилчдаа зорилгод нь чиглүүлж, тэдэнтэй ил тод байгаарай. Компаний төлөвлөгөө, зорилтыг боловсруулахад тэднийг татан оролцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажил үүргийг нь чиглүүл. Танай ажилчид ерөнхий төлөвлөгөөг ойлгох үед өөрсдийгөө төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг гэдгээ харах болно. Түүнчлэн байгууллагын төлөө гаргасан таны төлөвлөгөөг илүү сайн ойлгоно.

5. Багийн амжилтыг тэмдэглэ

7 хоног бүр багийнхаа амжилтыг тэмдэглэхэд багахан ч болов цаг гаргаж, тэдний тасралтгүйхүчин чармайлтанд талархал илэрхийлээрэй. Сайн хийсэн ажлыг нь чин сэтгэлээсээ сайшааж, талархах нь хамгийн сайн урамшуулал болдог. Тэд ямар нэг ажлыг зөв сайн хийж чадсан бол хувь хүнийх нь хувьд тэр даруй талархал илэрхийлж бай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35