Бусдад зөвшөөрч болохгүй 9 зүйл
2015, 5 сарын 11. 8:090

1.Өөрийн үнэнээ чамд тулгахыг бүү зөвшөөр – Хүн бүрт өөрийн үнэн бий бөгөөд түүнийг нь бид бүгдээрээ хүндэтгэх учиртай. Хэрэв хэн нэгэн өөрийн итгэл үнэмшлээ чамд тулгах гээд байвал, түүнийг заавал хүлээн авах албагүй гэдгийг сана – учир нь тэр бол чиний биш, тэдний л үнэн.

2.Бусдын сөрөг хандлагаас болж өөрийгөө сэтгэлээр унагахыг бүү зөвшөөр – Заримдаа бид гутраад, тухайн байдлаасаа гарч чадахгүй байх үедээ энэхүү сөрөг энергиэ бусад руу цацахыг урьтал болгодог. Хэрэв та санаа зовсон, стресстсэн байдалтай байгаа бол, шалтгаан нь гадаад хүчин зүйлээс болж буй эсэхийг эргэцүүл. Бусад хүмүүсийн бодол, мэдрэмж гэдэг чинийхээс тусдаа, салангид зүйл.

3.Чамайг зөрчил маргаан руу чирч оруулахыг бүү зөвшөөр – Хэрэгцээгүй зүйлээс болж зөрчилдөнө гэдэг хамгийн адгийн үйлдэл, тэдгээрт ямар нэгэн хариу өгөх хэрэггүй. Заримдаа хамгийн зөв алхам бол юу ч хэлэхгүйгээр, холдон одох байдаг. Зайгаа барьснаар та юуг ч алдахгүй, бас юунд ч харамсахгүй.

4.Мөрөөдлөөс чинь сатааруулахыг бусдад бүү зөвшөөр – Хэрэв хэн нэгэн чамайг ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй гэж хэлж байгаа бол, энэ нь тэдний л хязгаарлагдмал төсөөлөл, сэтгэхүйтэй нь холбоотой гэдгийг сана. Чадна гэдэгтээ итгэлтэй байгаа зүйлээ хэрхэн бодит байдал болгож чадахаа үйлдлээрээ, үр дүнгээрээ харуул, тэднийг үгийг зогсоох ганц арга энэ.

5.Араар чинь муулахыг найзууддаа бүү зөвшөөр – Үүнийг гүйцэлдүүлэхэд маш энгийн. Жинхэнэ найз чиний л төлөө үнэнийг нүүрэн дээр чинь хэлдэг тул, чиний араар ямар нэгэн сөрөг зүйлсийг яриад байх шаардлага байдаггүй. Хэрэв араар чинь муулаад байгаа бол тэд бодож байгаа шигээ үнэнч найзууд биш бололтой.

6.Өөрийг чинь өөрчлөхийг бүү зөвшөөр – Бусад хүмүүс чамайг ямар байх ёстойг хэлэх үед тэр бол тэдний л бодол гэдгийг бүү март. Чамайг ямар харагдах хэрэгтэй, яаж аяглах ёстой, хэн байх хэрэгтэй гээд байгаа нь зөвхөн тэдний л бодол.

7.Чамд худлаа ярихыг бүү зөвшөөр – Хэн нэгэн худлаа ярьж байгааг та мэдэрч чаддаг уу? Тэднийг худлаа ярьж байгааг нь мэдэж байгаа бол, худал хуурмаг зүйлсийг амьдралдаа оруулж чадахгүйгээ чангаар хэл.

8.Чамайг ашиглахыг бусдад бүү зөвшөөр – Хүмүүс ухаан санаагаа алдсан үедээ л иймэрхүү бусармаг үйлдлийг хийдэг. Хүмүүс урагшлахын тулд, хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бусдыгаа ашигладаг. Иймэрхүү зүйлсийг дахин нэг л удаа хийхийг оролдоход зөвшөөрч чадахгүйгээ зоригтойгоор хэл.

9.Хэн нэгэн буруу ойлголттой явахыг бүү зөвшөөр – Хэн нэгэн ямар нэгэн зүйлийн талаар буруу ойлголттой явааг нь олж мэдвэл – цаг гаргаад тэдний мэдэх ёстой зүйлсийн талаар тайлбарла. Тухайн зүйлсийн хариулт, үнэнийг мэдэж байгаа бол, тэдний дэлхий ертөнцтэй харилцах харилцаа нь өөрчлөгдөх учиртай тул, тэдний төлөө үүнийг хий.

Эх үүсвэр: http://thespiritscience.net/2015/04/16/10-things-to-stop-letting-people-do-to-you/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35