Ажлаас гарахдаа амнаасаа унагаж болохгүй 19 өгүүлбэр- I хэсэг
2015, 6 сарын 2. 9:320

Та ажлаасаа гарахаар шийдсэн байж болно. Харин тэр үед хэлэх үгээ ухаалгаар сонгох нь маш чухал. Хүмүүс ажлаас огцрох үедээ ууртай, айж тэвдсэн байдалтай байх, эсвэл үр дүнг тооцоололгүй хэлсэн үгнээсээ болж харамсах нь элбэг байдаг.

Харин хамгийн сайн “ажлаасаа гарагчид” хичнээн хэцүү байсан ч, энэ хугацаанд сурсан зүйлс ирээдүйн каръерт нь хэр их ач холбогдолтой болох талаар, зөвхөн эерэг үгсийг л хэрэглэдэг байна. Ажлын байрны эксперт Линн Тэйлор: “хэлэх үгсээ санаж байхын тулд эхлээд өөрийн бодлоо цаасан дээр буулга” хэмээн зөвлөж байна. Компанидаа, удирдлагатайгаа ажиллахын эерэг талуудыг тодотгож, ирээдүйн каръер, хүсэл тэмүүллийнхээ төлөө яагаад ийм алхам хийж байгаагаа хэл. Ажлаас гарч буй шалтгаанаа сөрөг байдлаар илэрхийлж, удирдлагууд руугаа хуруугаа гозойлголоо гээд ямар ч хүндлэл, үр ашиг хүртэхгүй.

Ажлаас гарах болсон талаараа мэдэгдэхэд удирдлага чинь гайхаж, эсвэл татгалзаж хүлээж авна. Гэвч үүнийг нь хамгаалалттай байдал руу эргүүлж, албаны байдлаар харьцах нь таны үүрэг.

Ажлаас гарах үедээ хэрэглэж болохгүй 19 өгүүлбэртэй танилцана уу:

“Би ажлаасаа гарлаа ... өнөөдөр”

  • Хэзээ ч хангалттай хугацаа санал болгохгүйгээр ажлаасаа гарч болохгүй. “Хэдийгээр компанид нэг их шаардлагагүй байсан ч, 2 долоо хоног буюу түүнээс их хугацаа санал болговол сайн.” Ярилцлагын үеэр дараагийн ажилтанд бүх зүйлийг хэрхэн, хэдий хугацаанд хүлээлгэж өгөх боломжтой талаар олж мэд.

“Миний ажиллаж байсан хамгийн муу компани байлаа”

  • Хэрэв ингэж хэлбэл, тухайн компанид эргээд орох, эерэг тодорхойлолт бичүүлж авах хаалгыг хаагаад, хадаасаар баттай хадахтай л адил зүйл болно. Гарч буй компаниа муулж, шүүмжлэхэд ямар ч эерэг үр дүн гарахгүй.

Та хүмүүсийг хэрхэн удирдахаа мэддэггүй”

  • Нэгдүгээрт, дайрч доромжиллоо гээд юу ч хүртэхгүй. Хоёрдугаарт, удирдлага-ажилтаны сайн баг бүрдэхийн тулд 2 хүн шаардагддагийг сана.
  • “Хэдийгээр бид 2 хоёулаа хичээсэн ч, удирдлага-ажилтны харилцаа маань байж болох түвшинд хүрч чадсангүй” гэж хэлж болох ч, ер нь л энэ төрлийн зүйл ярихгүй байсан нь хамгийн зөв сонголт байх болно.

“Энд хэн ч сэтгэл хангалуун байдаггүй”

  • Хөлөг онгоц чамтай хамт живэх гээд байгаа юм шиг аашлах хэрэггүй. “Хэдийгээр тийм байсан ч, хамтран ажиллагсад чинь үүнд таатай хандахгүй, тэгээд ч чи тэдний өмнөөс ярих бүрэн эрхт төлөөлөгч биш”.

“Бусад хүмүүс албан тушаал дэвшиж байхад, би л байрандаа байна, тиймээс би ажлаасаа гарлаа”

  • Ийм зүйл ярьж байгаа хүн, байгууллагын шатаар ахих үйл явц нь үнэндээ хамтран ажиллагсдаас чинь шалтгаалдаггүй гэдгийг огт ойлгоогүй хүн болохыг л харуулж байгаа юм.

“Манай бүтээгдэхүүн хүлээн зөвшөөрөгдөхөөр чанартай биш”

  • Ингэж хэлэх нь оновчтой мэт санагдаж байж болох ч, чамд ямар ч оноо нэмэхгүй. Нэгэнт өөр замыг сонгосон учраас, чи тэдний хувьд тэрслэгч болсон, тиймээс тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг гутаах, муу хэлэх шаардлага байхгүй.

“Таны төлж буй цалин хөлс шударга бус байна” /”Компанийн цалин бусадтай харьцуулахад бага байна.”/

  • Ингэж хэлбэл мөнгөнөөс болж гаргаж буй шийдвэр мэт болчихно. “Цалингийн талаарх мэдүүлэг” чинь хэдий үнэн байсан ч, ирээдүйн каръер дахь боломжид чинь сөргөөр нөлөөлж болно гэдгийг анхаар.

“Би компанийн ирээдүйд л санаа тавьж байна”

  • Гарахаасаа өмнөх өөртөө итгэлгүй байдал нь инээмсэглэл дүүрэн урагшаа алхахад чинь саад болж болно. Айж болгоомжилж буй зүйлсээ хуваалцахаас илүүтэй, өөр илүү сайхан боломжийг алдахгүй хүсэхгүй байгаа талаараа ярь.

Нийтлэлийн 2 –р хэсгийг эндээс уншина уу.

Эх сурвалж:  http://www.businessinsider.com/things-you-should-never-say-when-you-quit-2014-9

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35