2015 оны албан тушаалын ухаалаг зөвлөгөө
2015, 6 сарын 24. 15:280

2015 он гараад аль хэдийнэ 5 сар өнгөрчээ. Сургууль төгсөх боллоо. Гэр бүл, найз нөхөдтэйгээ ололт, амжилтаа тэмдэглэж, кино үзэж, өөрчлөлт хийх ном унших цаг гаргах гэх мэт өөртөө амрах цаг гаргах нь чухал.

Хэрэв та сургууль төгсөөд юу хийхээ хараахан шийдээгүй бол хурдан шийдвэрээ гаргаарай. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, онлайн найзууд тань таны төлөвлөгөөг асууж байж магадгүй. Хэрэв та ажлын байраа хадгалж үлдээгүй бол эсвэл мэргэжлийн сургуулийн хөтөлбөрт хамрагдаагүй бол хэцүү байж магадгүй. Гэхдээ та ухаалаг хандлагатай байх хэрэгтэй. Тэгвэл дипломын дараах сургалтын дараах ажлын байранд ороход тань дараах зөвлөмжүүдийг хуваалцая.

1. Коллежийнхоо төвд очоод мэргэжлийн ажилтантай ярилцаарай. Виртуал нөөц чухал ч гэсэн таны ажил гацсан юм шиг санагдаж байгаа ч албан тушаалын зөвлөгөө авч, таны стратегийг сайжруулах мэргэжилтэн, онцгой хүмүүс болон ажил олгогчидтой уулзах хэрэгтэй. Нэмж хэлэхэд эдгээр мэргэжилтнүүд таны резюме, cover letter-ээ засварлаж бичихэд тань тусална. Ингэснээр та дэмжлэг авч, ажил хайх явцдаа том өөрчлөлт хийх боломжтой болно.

2. Хувийн “СВОТ” шинжилгээ хий. Та өөрийнхөө давуу талыг мэдэж, тэдгээрийг хэрхэн хөшүүрэгдэж, ажил олгогч, байгууллагадаа хэрхэн хурдан нөлөө үзүүлэх эсэхээ бататгах нь чухал. Та үнэхээр хийж чадахгүй зүйлдээ шударга байгаарай. Тэгээд өөрт байгаа дутагдалтай тал, ур чадваруудыг хэрхэн суралцах талаар төлөвлөгөө гаргах нь чухал. Үнэндээ бол таньд онцгой туршлага байхгүй бол хурдан суралцаад цааш алхах хэрэгтэй.

3. Зорилтот ажил олгогчийг стратегитайгаар сонго. Маш олон залуу боловсон хүчнүүд том алдаа гаргадаг. Тэд ганцхан салбарт эсвэл өргөн хүрээг хамарсан ажилд өргөдөл гаргадаг. Хамгийн үр дүнтэй арга бол сонирхож байгаа болон өөрсдийн хийж чадах ажлынхаа талаар өөр өөр салбарт ажил хайх явдал юм. Жишээ нь, та сошиал медианы стратегич гэсэн ажилд өргөдөл гаргаж байгаа бол өргөн хүрээний харилцаа холбоо бүхий компаниудыг сонгож болно. Гэхдээ та энэ төрлийн боломжуудыг өсөн нэмэгдэж байгаа хувийн болон ашгийн бус байгууллагуудаас хайх боломжтой.

4. Ажлын хайлтаа ажлын зар эсвэл ижил төстэй сайтуудаар хязгаарлах хэрэггүй.

Ажлын зах зээлийн тухай болон энэ категорит багтах олон мянган ажлуудад эргэлзэх хэрэггүй. Та төгсөгчидтэй холбогдох, Twitter дээр байгуулагууд дагах, компаний “албан тушаал” гэсэн хуудас дагах, харилцаа холбоо бий болгох эсвэл байгууллагын өргөжүүлэлтийн төлөвөлөгөө буюу шинэ үйлчлүүлэгчээр орж, хэлэлцүүлгийн утга учиртай агуулгыг унших гэх мэт зүйлсээс олон төрлийн зүйлийг суралцаж чадна.

5. Би таны харилцаа холбоог бий болгохын ач холбогдолд бухимдахгүй. Үүнд чанартай бөгөөд тоон үзүүлэлт бүхий өгөгдлийн дэмжлэг нь амжилттай ажил хайлт бүрийн гайхалтай зөвшилцөл юм.

Мэргэжлийн хувьд туршлагатай болсноор өөрийн хүрээлэлд байгаа хүмүүст нөлөө үзүүлж болно. Түүнчлэн LinkedIn профайлаа сайжруулж, таньд тус нэмэр болох мэргэжилтэн, найз нөхөдтэй холбох бусад платформуудыг хэрэглэх нь чухал.

6. Үнэнч сэтгэл, мэдлэг, байгууллагын төлөө ажиллах хүсэл тэмүүллээ өргөдөл гаргасан ажлын ярилцлагандаа бататган харуулах хэрэгтэй. Маш олон ажил олгогч нар онцгой ур чадвартай хүмүүсийг хайдаг гэж ярьж байсныг би сонсож байсан. Тэд байгууллагад нь үнэхээр сайн ажиллаж чадах шинэ төгсөгчдийг хайдаг. Жэйн Дэй коллежийн элсэлтийг хариуцдаг байсан бөгөөд өөрсдийн ур чадвар, өөрсдийн гэсэн брэнддээ хайртай оюутнуудыг хайдаг байв. Маш олон хүний нөөцийн мэргэжилтнүүд ч бас үүнтэй адил ажил горилогчдыг эрэлхийлж байдаг. Тиймээс ажил хайх явцдаа компанидаа өөрийгөө харуулах замыг олох хэрэгтэй.

7. Таны сошиал медиа, онлайн төрх мэргэжлийн харагдаж байгаа эсэхийг бататгах нь чухал. Танай найз нөхөд таны агуулга, контентонд хандаж байгаа эсэхийг бататгах тохиргоог ашигла. Гэхдээ та юу постолж байгаагаа анхаар. Найзууд тань ч зураг, постыг тань олон нийтэд гаргаж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч ажил олгогч зохисгүй авирлаж болох шинэ ажилтныг авахыг хүсдэггүйг сана. Байгууллагынхаа зарим эрсдлийг үнэл.

8. Аппликэйшн, утасны харилцан яриа, ярилцлага зэргээ хяна. Ажил олгогч нар өөрсдийг нь бусдаас ялгаруулах, мэргэжлийн болон тухайн бусдаас ялгарах боломжийг жинхэнээсээ батлан харуулах ажил горилогчыг хайж байдаг.

Ажил хайлт бол ажил хайх явц. Амжилтанд хүрэх замд урам хугарах явдал ч гарна, бусдын дэмжлэг талархлыг ч хүлээх явдал тохионо. Таны мэргэжлийн албан тушаалыг эхлүүлэх боломжийг олгох анхны бөгөөд гайхалтай шинэ ажилдаа орж, таныг идэвхижүүлж, шаргуу ажиллах туршлагыг ойлгох нь чухал. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35