​Ажлын сул зогсолтыг давуу тал болгох нь
2016, 1 сарын 29. 9:120

Бид заримдаа ажил дээр сул зогсолт гарахыг мөрөөддөг. Гэхдээ бодит байдал дээр сул зогсолт гарах үед бид юу хийхээ мэддэггүй. Энэ цаг хугацаа бол таны хойшлуулсан ажлаа хийж гүйцэтгэх эсвэл шинэ ур чадвар эзэмшихэд тохирсон хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй.


Өөрийнхөө боломжийг өргөжүүл 

Та магадгүй хэд хэдэн төслүүд дээр ажилласан байх.Тухайн төслийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшээгүй юм шиг санагддаг байж болох талтай. Энэ төслүүд одоо хүртэл таны боссын ширээн дээр байж л байгаа. Тэдгээрийн нэгийг дахин хийж үзмээр байгаагаа боссдоо хэл. Ажлын ачааллыг удаашруулсанаар тухайн төслийг хийж гүйцэтгэхэд шаардагдах судалгаа хийх цаг гаргах боломжтой болно. Хэрэв таньд эхнээс нь эхлэхэд тусламж хэрэгтэй байгаа бол боссоосоо ямар нэг саналууд байгаа эсэхийг асуухаас бүү татгалз. Таньд илүү их цаг байгаа учраас үүнийг үр ашиггүй өнгөрөөх хэрэггүй гэсэн үг.

Өөрийгөө хөгжүүлэх арга замыг хай

Энэ бол хурал семинар, сургалтанд хамрагдаж, таныг албан тушаал ахиулахад туслах хичээлүүд сонгож эхлэх цаг. Хэрэв танай босс хэцүү үед тань сургалтын зардлыг олгох талаар дурдаж байсан бол түүнд сануулж, таны оролцож байгаа хөтөлбөр танай босс болон хэлтэст ямар үр ашиг авчрах талаар тайлбарлах хэрэгтэй. Хэрэв танай босс мөнгө зарцуулахад бэлэн биш байгаа бол та өөрөө өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй та тухайн сургалтын зардлыг төлснөөр та хэр хариуцлагатай байгаагаа харуулах ба боссоо ятгахад тус нэмэр болох ч юм бил үү.



Сургуульдаа буцаж явах

Та ахисан түвшний зэрэг горилохоор хөөцөлдөх тухай бодсоор байсан ч ажлын шаардлагаар олон шөнө, олон амралтын өдрүүдээр ажиллах болсон учраас боломжгүй болсон байж болох юм. Одоо олдож байгаа шиг цаг хугацаа таньд дахин олдохгүй шүү дээ. Хэдийгээр албан ёсоор элсэлтийн шалгалтанд ороогүй байгаа ч гэсэн зэрэг горилох хөтөлбөр лүү хөрвөж болох зарим хичээлүүдийг судлах боломжтой. Та одоогоор ажлын ачаалал бага байгаа учраас сурах санаатай байгаа гэдгээ боссдоо мэдэгдэх хэрэгтэй.

Сиви-гээ шинэчил

Энэ цаг хугацааг Сиви-гээ шинэчлэхэд ашигла. Хэрэв сул зогсолт хэзээ дуусах нь мэдэгдэхгүй бол дараагийн ажлаа олоход нэг алхам ойрхон байна гэсэн үг.

Сүлжээ

Магадгүй та орон нутгийн мэргэжлийн байгууллагад хандахыг хүсдэг боловч хэзээ ч хурал, уулзалтанд нь очиж байгаагүй байж болох юм. Таньд өмнө нь очих цаг байгаагүй бол харин одоо таньд байна. Та уригдсан хурал, цуглаан, уулзалтандаа оролцох хэрэгтэй.

Амарч, өөрийгөө зугаацуул

Ажлаасаа 5 цагт гараад Лигийн тоглолт үзсэн ч болно. Өнгөрсөн сарын хугацаанд ярьж байсан нэхмэлийн сургалтандаа ч явах хэрэгтэй. Өөртөө эсвэл гэр бүлдээ зориулж ямар нэг зүйл хий.

Фитнесст явж, биеийнхээ хэлбэр галбирийг өөрчлөх талаар бодож үз. Ямар нэг зүйл эхлэх үед хурдтайгаар дасан зохицох хэрэгтэй.

Сул зогсолт бол таны хувьд сайн зүйл гэдгийг сана. Удахгүй та дахиад “завгүй” ажлын хэмнэлд орох учраас хийхийг хүсч байсан бүх зүйлээ хийх цаг гараасай гэж дахиад хүсэх болно шүү дээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35