Ажлаас халахад хүргэдэг түгээмэл 3 шалтгаан
2016, 7 сарын 27. 13:210

Ажлаас халагдах олон янзын шалтгаан бий. Ажлаас халагдах талаар мэдвэл зохих зүйлс.

Албан шахалтаар ажлаас халагдана гэдэг хувь хүний мэдэрч болох карьерын хамгийн цочирдмоор зүйл. Ээдрээтэй, гомдмоор мэдрэмж бүрхэн авах бөгөөд таныг ичгэвтэр, гунигтай, цөхөрмөөр, айдаст автам байдалд үлдээдэг. Хэн ч энэ мэдрэмжээс зугтаж чаддаггүй. Маш олон алдар цуутай хүмүүс ажлаасаа халагдаж байсан түүхтэй. Түүнчлэн ажил олгогч тань таны амьдралд хэр их нөлөөтэйг шалгах сорилт ч болдог. Энэ нь цаашлаад өөртөө итгэх итгэлийг хамрана. Үүгээр үл барам карьер болоод ирээдүйн мэргэжлийн замналаа хянах чадварт нөлөөлдөг.

Хүмүүсийн ажлаас халагддаг түгээмэд шалтгаан:

  • 1.Ажлын үзүүлэлт тааруу шалтгаанаар халагдах. Энэ тохиолдолд танд аман болон бичгэн хэлбэрээр хүсэн хүлээж буй үзүүлэлтийг үзүүлж чадахгүй байгаа талаар хэлдэг. Түүнчлэн албан ёсны үнэлгээг танд үзүүлж, дээшлэхгүй бол халагдах аюултай болохыг ч тайлбарласан байх. Нэг бол та албан хаагчийн дүрмээ ноцтойгоор зөрчсөн тул даруйхан гэрээгээ цуцалсан байх.

Ажил хайх зөвлөгөө: Ирээдүйн ажил олгогчдоо халагдах үедээ юу сурсан мөн ийм зүйл дахин давтагдахаас хэрхэн сэргийлэх талаа үр дүнтэй аргаар итгэтэл нь тайлбарлах хэрэгтэй. Шалтаг тоочих юм уу бурууг өөрөөс түлхэх нь ямар ч тусгүй. Тэдний хувьд таагүй туршлагаас суралцаж, өндийж чадах хүн гэдгийг тань мэдэхийг хүсдэг. Эс тэгвэл таныг ажилд авснаар түүх дахин давтагдах вий гэхээс санаа зовдог.

  • 2.Ажиллах хүчний цомхотголоос болж халагдах. Энэ тохиолдолд тухайн компани бизнесийн тэр дундаа санхүүгийн зорилгодоо хүрч чадаагүй учраас өөрчлөлт хийх шаардлагатай тулгардаг. Энэ тохиолдолд доогуур үзүүлэлттэй цөөн хүмүүсийг явуулах юм уу борлуулалт буурсан шалтгаанаар олон хүнийг зэрэг явуулдаг. Ямартаа ч та ганцаархнаа явахгүй.
  • Ажил хайх зөвлөмж: Цомхотголд орсон тул тайлагнаад байх шаардлагагүй гэж бодож болохгүй. Зарим хүмүүс үлдсэн байхад явах ёстой хүмүүсийн тоонд яагаад орсноо ирээдүйн ажил олгогчдоо тайлбарлах хэрэгтэй. Хэрэв та логиктойгоор тайларлаж чадахгүй бол (тухайлбал ярьсан зүйлээ нарийн тайлбарлаж чадахгүй) тааруу үзүүлэлтээсээ болж халагджээ хэмээн бодно.
  • 3.Бүтцийн шинэчлэлтээс болж халагдах. Заримдаа компаниуд доогуур үзүүлэлт үзүүлж буйгаа ухаарч, ажилчидаа дахин дүгнэж, хүмүүсийн албан тушаал хэлтсийг сольж, хангалттай үнэ цэнэ үзүүлж чадахгүй байгаа хүмүүсээс салж, хувь нэмэр оруулж чадах хүмүүсийг шинээр авдаг. Сайн харвал нэг бол хоёр дахь шалтгааны холимог. Иймээс ч ухаж ойлгоход түвэгтэй. Тухайлбал тогтмол сайн үзүүлэлт үзүүлж байсан боловч гэнэт л шинэ шалгуурт тохирохоо болилоо гэдэг.
  • Ажил хайх зөвлөмж: Дээрх хоёрын адилаар ажлаас халагдсан шалтгаанаа эмх цэгцтэй, логик уялдаа холбоотойгоор тайлбарлах хэрэгтэй.

Ажлаас халагдсаны дараах таны хариу үйлдэл бол хамгийн чухал зүйл.

Ажлаас халагдсаны дараах байдлыг мэргэжлийн хүн шиг хэрхэн зохицуулахыг хөндлөнгөөс харж зогсох хүн олон. Иймд болгоомжтой бай. Сэтгэл хөдлөлөө гадны хүмүүст харуулалгүйгээр өөртөө л үзүүлж, аль болох хурдан хугацаанд сэтгэлээ зас. Оюун санаагаа цэгцэлж, хэвийн болгож чадахгүй бол ажил хайх явц хүндрэлтэй болдог. Өнөөгийн ихэнх компаниуд ажлын газрын тодорхойлолт үздэг болсон. Хэрэв ажлаас халагдсан явдлаа гэр бүр, найз нөхөд, хамтран ажиллагчдынхаа өмнө зөвөөр зохицуулж чадахгүй бол ажилд авахад тохирох хүн хэмээн тодорхойлох боломжгүй болдог.

Таны хувьд өөрт тохирсон шинэ ажилд аль болох хурдан орох нь хийж болох хамгийн зөв хариу үйлдэл. Ийм зүйл болж л байдаг. Ийм туршлага таныг тодорхойлох учиргүй. Үнэндээ бол таны талаарх олон зүйлийг танд зааж өгдөг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56