Дутуу нойр нь оюун ухааны чадамжийг бууруулдаг байна.
2017, 1 сарын 18. 1:540

IQ бууруулдаг үйлдлийг бид бүгд хийж байна.

Нэг цагийн нойрны дутагдлаас үүдэлтэй үзүүлэлтийн ялгаа нь дөрөв болон зургадугаар ангийн хүүхүүд хоорондын ялгаанаас их байх аж. Өөрөөр хэлбэл бага зэрэг нойрмог зургадугаар ангийн хүүхдүүдийн үзүүлэлтийн түвшин дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэй адилхан байна. Нэг цагийн нойрны дутагдал нь танин мэдэхүйн хөгжиж боловсрох хоёр жилтэй тэнцүү гэсэн үг.

Түүнчлэн дүн болон нойр хоёр ч гэсэн хоорондоо хамааралтай болж байна.

А үнэлгээ авсан сурагчид B үнэлгээ авсан сурагчдаас дунджаар 15 минут илүү унтдаг байна. Үүний адилаар B үнэлгээтэй сурагчид С үнэлгээтэй сурагчдаас 15 минут илүү нойр авдаг аж. Энэ судалгааны үр дүн нь Браун Карскадон хэмээх эрхмийн хийсэн судалгааны үр дүнтэй яг таарч байгаа юм.

Цаашилбал дутуу нойртой байх нь оюун ухаанд нөлөөлөөд зогсохгүй өөрийгөө хянах, дайчлах чадварт нөлөөлдөг болох нь мөн адил судалгаагаар нотлогджээ.

Олон механизмаас шалтгаалан хүүхдүүд хичээлдээ идэвхгүй байдаг байна. Нойрны дутагдал нь цусны урсгалаас глюкозыг татан авах чадварыг саармагжуулдаг. Энэ урсгал саармагжвал хамгийн түрүүнд тархины үйл ажиллагаа буюу тодруулбал гүйцэтгэх функц бүхий тархины бор гадаргын үйл ажиллагааа доголдож эхэлдэг. Гүйцэтгэх функц гэдэгт зорилгоо биелүүлэх, үр дүнг урьдаас тооцоолох, үйл явдлаас үүдэн гарах үр дүнг тооцоолох зэрэг бодлуудыг хамруулан ойлгож болно. Иймээс ядарсан хүмүүс өөрийгөө хянах болон өдөөх чадвараа алдаж, сурах мэтийн хийсвэр зорилгоос ухарч, өөрийгөө хөгжөөх үйлдлүүдийг хийдэг. Ядарсан тархи буруу хариултан дундаа гацаж, бүтээлч шийдлийг олж чадахгүйд хүрдэг. Мөн буруу болох нь тогтоогдсон хариулт руу эргэн эргэн очсоор байдаг байна.

Эцэст нь бид ядарсан байхдаа аз жаргалтай болоход хэцүү болдог. Сульдсан үедээ эерэг биш сөрөг дурсамжийг илүүтэй дурсан санадаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35